sonin.mn
АНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид нийслэл Истанбул хотод дахин онц байдал зарлалаа хэмээн "Anadolu" агентлагаас мэдээлж байна. Тус хот руу цагдаагийн тусгай хүчний 1800 албан хаагчийг нэмж илгээжээ.
 
"Anadolu"-ийн мэдээлснээр цагдаагийн удирдлага зөвшөөрөлгүйгээр агаарт хөөрсөн нисдэг тэрэгнүүдийг буудаж унагаахыг тушаасан бөгөөд хүч нэмэгдүүлсэн цагдаагийнхан гудамж талбайд эргүүл хийж байна.
 
7 дугаар сарын 17-нд цэргийн эргэлт хийх оролдлогод оролцогсод болон эрх баригчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөн Истанбулын Сабиха Гоксен олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо болон Коня дахь цэргийн нисэх хүчний баазад болсон юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг