sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордоны "Б" танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинэ сайд нарын нэрс уг хуралдаанаас тодрох гэнэ.
 
Мөн УИХ-ын байнгын хороодын дарга нарын асуудлыг тогтож ярилцана гэж эх сурвалж мэдээллээ. Тус хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд оролцож байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг