sonin.mn
Олон тэрбумын үнэтэй “Оюунлаг толгой” Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм. 
                                                                                                                                                                                   В.Гегель.
 
Сурвалжлагч: Та ШУ-ны салбарын өөрчлөн зохион байгуулалтыг ямар өнцгөөр харж байна. Та бол бас 80 аад онд ШУ Технологийн  салбарт шинэлэг зүйл гардан хэрэгжүүлж Монгол улсыг Электрон техник экспортлогч орон болоход онцгой хувь нэмэр оруулсан хүн.?
 
Хариулт:
Бидний Монголчууд  шинжлэх ухаан, технологи, инновацийн гайхамшигтай бүтээлүүдийг түүхэндээ бүтээж, хэрэгжүүлж ирсний хүчинд Дэлхийн талыг захирсан эзэнт гүрнийг байгуулж чадсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол хүний оюуны хүчин чадал хамгийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. 
 
         Заримаас дурьдвал Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн  Америкийн Астрономын Судалгааны Төв – НАСА гаас ч том одон орны судалгааны төв, Услалтын системүүд, Өнөөдөр л дөнгөж учрыг нь тайлж байгаа композит материалаар хийгдсэн өндөр хурд, цохилтын их хүчтэй исгэрдэг нум, сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундах агаараас ус ялган авах чадвартай эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох дотроо шатдаг хар тос бүхий галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ ч зүүдлээгүй байсан эрэгтэй ,эмэгтэй хүмүүс тус тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг саунууд, хотын цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдаас дутахгүй систем, орчин үеийн интернетийн өвөг гэж зүй есоор тооцогдож байгаа шуурхай морин өртөө, тэр их эзэнт гүрнийг цогцлоон байгуулж удирдаж барьж байсан удирдахуйн ухаан – Одоогийн Кибернетикийн салбар- Исскуство управления зэргийг дурьдахад хангалттай. 
 
       Харин энэ зууны 30 аад онд Монголчууд гаднын түлхээсээр өөрсдийн олон зуун жил бүтээн цогцлуулсан, эдмийн их орд харш – сүм ,хийд дугануудаа,тэнд алба хааж байсан бараг бүх эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаадаа, олон мянган гайхамшигт   зохиол бүтээлийн нь  хамт галдан шатааж, хүйс тэмтрэн устгаж, Хэдэн тэрбумаар ч үнэлээд барахгүй оюуныхаа ихэнх бүтээлийг үгүй хийсэн нь  хойч үеээ оюуны хоосролд оруулах эхлэлийг тавьсан хар нүгэл, дэлхий даяар  өөр хаана ч гараагүй  агуу их гэмт хэрэг ,үндэсний эмгэнэл болсон юм.
 
      Ийнхүү  Монгол улсын оюун сэтгэлгээний сор болсон эдмийн их чадавхийг эзэн хаанаыхаа алтан ургийн хамт хэдхэн жилийн дотор үрэн таран хийсэн гашуун түүх мартагдаагүй байна. 
 
     Ингээд бараг боловсролгүй жинхэнэ бүдүүлэг, үүх түүхээ мэдэхгүй шахуу, ихэнх нь бичиг үсэгггүй  хагас сая Монгол хүн энэ зууны дунд үетэй золгосон юм. Харин  Монгол улсын удирдлагад байсанА.Амар, О.Жамьян,Ж.Цэвээн зэрэг ухаалаг  хүмүүс ер нь Шинжлэх Ухаан, Оюуны хүчин чадал хэрэгтэй гэдгийг ухаарч Судар бичгийн Хүрээлэн, Анхны Эрдэм Шинжилгээний байгууллага болох ХААН Туршлага станцыг Х.Чойбалсангийн тушаалаар Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сумын Бургалтайд байгуулсан түүхтэй.
 
      Энэ үед Монгол улс өөрийн хэрэгцээт улаан буудайны дөнгөж20 хувийг хангах даруухан мөртөө асар зоримог  зорилт тавин ажиллаж, тус Туршлага Станцын эрдэмтэн М.Өлзий, Х.Зундуйжанцан нар  Орхон сортын улаан буудайн шинэ сорт гаргах ажлыг богино хугцаанд амжилттай шийдвэрлэж Шинжлэх ухааны хүчин чадал, асар их боломжийг  мэдрүүлж эхэлсэн  юм.
 
 Энэ үеийн эрдэмтэд цаг нар ,байгалийн хүнд бэрхшээлийг яаж даван туулж ирсний нэг жишээ нь 1950 оны хавар тус Станцын судлаачид шинээр гаргаж байсан  Орхон сортынхоо будааны элит үрийг ачиж яваад  хуучин муу Полу тэрэг нь Орхон голд суухад цөн түрж байсан  ус, мөсөн дотор гурав хоног машинаасаа чиргүүлдсээр байж ургацынхаа дээжийг аварч байсан түүхтэй.
 
       Ингэж л манай эрдэмтэд: ёстой л “Утаан дунд ч морьтойгоо явж, Усан дунд ч хуцастайгаа сууж, Ууж идэхдээ ч дуулгатайгаа байж, Унтаж нойрсохдоо ч хуягтайгаа хэвтэж, Өөрийнхөө эрхийг өөрсөддөө Өдтөй сумаар харваж олсон юм. Өрсдийнхөө гүрнийг өөрсдөө  Өдөр шөнөнгүй хайрлан сахьсан юм.”
 
       20-р зууны сүүлийн хагаст Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн чадавхи илт сэргэж ХААН бүтээгдэхүүнээ боловсруулдаг технологитой, малын тэжээл үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй, Дэлхийд ховорхон Биотехнологийн төвтэй,
 
Машин үйлдвэрлэлийн тодорхой хүчин чадалтай, тэр ч бүү хэл Сансрын судалгааны багаж зохион бүтээгээд Хамтарсан нислэгт хэрэглэж чадсан, МОНЭЛ компьютер, өнгөт телевизор, Хоёр загал зүтгүүр, Авто бус, Троллейбус угсран үйлдвэрлэж чадаж байгаа нь Гуравхан сая хүнтэй орны хувьд чамлахааргүй амжилт юм. 
 
Одоогийн байдлаар ШУ байгууллагууд Монгол орны эдийн засгийг өөд нь татахад ямар үүрэг гүйцэтгэж чадна гэж та бодож байна?
 
       Одоогоор Шинжлэх Ухааны байгууллагууд энэ Монгол улсын эдийн засгийг өөд нь суга  татаж чадах бүр Саудын Араб, Швейцари лугаа хөгжүүлэх  хэд хэдэн маш чухал өндөр технологиудыг өөрсдөө болон гаднын түншүүдтэйгээ хамтран олон жил ажилласаны үр дүнд  гартаа оруулчихсан ,түлхүүрүүдийг нь атгаад сууж байна.
 
     Ганцхан тэр хүмүүст багаахан дэмжлэг л өгөх шаардлагатай байгааг манай энэ Шийдлийн Засгийн Газар соргог мэдэрч шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй юм. 
     Эдгээр нэвтрүүлж эхэлсэн болон нэврүүлэхэд бэлэн байгаа зарим технологийг дурьдвал: 
 
     1. Монгол улсад амин чухал шаардлагатай байгаа нүүрснээс синтетик хий, Цахилгаан эрчим хүч, Дулааны Эчим хүч, Бензин шатахуун,утаа багатай түлш гарган авах бага оврын технологи . Нэг жижиг үйлдвэрийг 6-12 сарын дотор ашиглалтанд оруулснаар жилд 9-10 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
 
2016-2020 онд 200 суманд ийм Эрчим хүчний төвүүдийг ашиглалтанд оруулахад 400 сая доллар зарах бөгөөд гарах эдийн засгийн үр ашиг – 10-15 тэрбум доллар болно.
 
Тухайлбал нэг сумын эрчим хүний төв жилд 8-10 мянган тонн моторын түлш, Цахилгаан Эрчим хүч, Дулааны Эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд зөвхөн моторын түлшийг Нэг литрийг Нэг доллараар борлуулахад 8-10 сая доллар болох бөгөөд 200 төв 2-3 тэрбум долларын борлуулалт ЖИЛД хийх болно. Сумын иргэд Цахилгаан Дулааны Эрчим хүчийг Хоёр дахин хямдаар ашиглах боломжтой болно.
 
     2. Монголын 200000 малчин айл, хотын гэр хороолын айлуудыг эрчим хүчээр хангах боломжтой Нар, Салхи, Түлшний элемент хосолсон 3КВТ  хүтэлх хүчин чадалтай зөөврийн цахилгаан станци.  Импорт орлоно.Гарах үр ашиг Нэг тэр бум доллар
 
     3. Барагшинг өндөр технологиор боловсруулж гарган авсан ясны сийрэгжилт, ходоод, гэдэсний шарх, 5 цулын эмгэгийн эсрэг үйлчилгээтэй  түрхлэг, дотуур хэрэглэх эм. Эдийн засгийн үр ашиг  200 сая доллар
 
      4. Хүч тамир оруулах бэлдмэл. Олимпийн наадамд амжилттай үр дүн үзүүлсэн. Эдийн засгийн үр ашиг- 100 сая ам доллар. 
 
      5. Сүүний чиглэлийн үхрийн зориулалттай өндөр идэвхт, тусгай тэжээл Импорт орлоно. Эдийн засгийн үр ашиг- 100 сая ам доллар.
 
      6. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй зөвхөн Монгол оронд ургадаг биологийн өндөр идэвхт ургамлаас гарган авсан онцгой чанарын бүтээгдэхүүн. бэлдмэлүүд АНУ,Европ,Монгол улсуудын  Патентын баталгаатай.  Гарах үр ашиг- Нэг тэр бум хүртэлх доллар
 
      7. ХАА-Технологийн комплекс. Чихрийн манжин, рапс, овьеос хослон тариалж Биобензин, Мах, Малын тэжээл, Бордоо, Цахилгаан Эрчим хүч, Технологийн уур болон Гадаадад гаргах Консерв үйлдвэрлэх зориулалттай. Монгол улсад аймаг сумдад  эхний  10 комплекс байгуулснаар  2015-18 онд олон зуун хүн ажилтай болж, хөдөөгийн хүн амын амьдрал сайжирч, жил тутам 500 сая долларын орлоготой ажиллана.
 
      8. Супер компьютер, сургалтын компьютер,Хүчний электроникийн тоног төхөөрөмжүүд,Программ хангамжийн үйлдвэр. Жилд  500 сая ам доллар хэмнэнэ.
Хамгийн наад захын тооцоогоор манай эрдэмтдийн боловсруулаад бэлэн  Монгол улсад ойрын хугацаанд оруулж чадах оюуны багтаамж хэдэн тэрбум доллараар үнэлэгдэж байна.
 
Асуулт:
Ер нь улс орны хүчин чадал оюуны потенциал, мэдээлэл боловсруулах хүчин чадлаар хэмжигдэх болсон энэ үед үе үеийн эрдэмтдийн бүтээл туурвил, оюуны баялгийг яаж үнэлж, яаж арвилан хамгаалж, нэвтрүүлж ашиглах естой вэ?
 
Мөн инноваци нэвтрүүлэх талаар.....
 
        Энэ бол манай ШУА, зарим хүрээлэнгийн оюуны бүтээлийн нэгээхэн хэсэг юм.  Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан цагаасхойш манай эрдэмтдийн зохион туурвисан оюуны бүтээл тэдгээрийн үнэлгээг бүрэн гаргах тийм  амаргүй. 
 
       Энэ нь олон миллиардын үнэтэй дэлхийд хосгүй алт болон үнэт эрдэнээр бүтээгдсэн бүтээлүүдийг ч хамрана. 
 
       Олон арван жилийн дотор өдөр шөнөгүй ажиллаж бий болгосон оюуны их сан хөмрөг, эх орныхоо болон дэлхийн дансанд орох естой хосгүй энэ их баялгаа харсаар байгаад устгуулах Монгол эрдэмтэн,Монгол хүн байхгүй. Энэ бол 37 он биш. 
 
       Энэ их баялгаа цээжээрээ хамгаалж, эхлээд биднийг буудаад алчих дараа нь манай лаборатори, хүрээлэнг устга гэж дайсны сумыг цээжээрээ  хаан зогсох эдэмтэн судлаачид олон байгаа шүү. Насан туршдаа бий болгосон эцэг өвгөдийнхөө уламжлуулан өгсөн энэхүү  асар их үнээр олсон баялгаа устгуулах эрх бидэнд байхгүй.   Чинийхээ төлөө үхье гэж Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртөө Чинийхээ төлөө үье гэж эх орондоо Би хэлдэг.
 
      Монгол улс оршин тогтнох хамгийн гол баталгаа Оюуны хүчин чадал бөгөөд Монгол улс байгаа цагт өөрийн гэсэн  Шинжлэх ухаан, Технологи, Инноваци байх естой.
 
      Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, 3 хан сая хүн амтай, Цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй, Азийн өндөрлөгт оршдог гайхалтай нутгийн иргэд болж төрчихөөд ядуурч, модоо барьж  сууна гэдэг хэнээс шалтгаалаад байна вэ? Нэг хэсэг нь тэр бум долларын хөрөнгөтэй, 20-30 автомашин, усан онгоц, хувийн онгоцтой байхад ихэнх нь өдрийн хоолоо залгуулж ч чадахгүй байгаа нь юуны учир вэ? Тэр хүмүүс үнэхээр өдөр шөнөгүй асар их хөдөлмөрлөж тэр баялгийг бүтээв үү, эсвэл буруу гараар уу ?  Монголд эдийн засгийн хямрал байхгүй харин хулгай их нүүрлэжээ гэж нэгэн гаднын нэгэн шинжээч хэлсэн нь их л үнэний хувьтай болов уу. 
 
      Мөн хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрмээр шинжлэх ухааан – инновацийг бүр зайлшгүй шаардлагатай бол нэвтрүүл гэдэг байсан бол өнөөдөр Шинжлэх ухаан –Технологи, Инноваци эсвэл үхэл гэж томьеологддог болсныг анхаарах хэрэгтэй болжээ.
 
Ганцхан эрдэмтэд, зохион бутээгч, баялаг бүтээгч нартаа маш тодорхой,хугацаатай  даалгавар өгч,шаадлагатай боломжоор нь хангаж өгвөл Монгол эрдэмтэд, инжнерүүдийн оюунлаг толгой хэдэн Таван толгой, Оюу толгойтой тэнцэх  түүнээс хэд дахин давах баялаг ард түмнийхээ гар дээр тавих бүрэн чадвартай гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
 
Шинжлэх ухаан, манай төрийн удирдлага хоерт шинэчлэл зайлшгүй чухал амь тариа мөн гэдэгтэй санал нэг байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадарч байг. Аюутугай. Биширтүгэй. 
 
 
 
               Монгол Улсын ШУ ны Гавьяат Зүтгэлтэн, МОНЭЛ фирмийн үндэслэгч, Галт Мэргэн овогт Шархүүгийн Ялалт. 2015 оны 1-р сарын 8.