sonin.mn
ЛОНДОН. /Economictimes/. Их Британи Европын Холбооноос тусгаарласны дараа тус улс болон Энэтхэгийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал илүү хялбар болж магадгүй гэж Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарын удирдлагууд үзэж байна.
 
Энэтхэгийн аж үйлдвэрийн холбооны төлөөлөгчид энэ долоо хоногт болох “Их Британи-Энэтхэгийн эдийн засгийн харилцааны ирээдүйн төлөв” уулзалтад оролцох бөгөөд тэдний үзэж байгаагаар Их Британи ЕХ-ноос тусгаарласан тохиолдолд шинэ таатай боломжууд гарч ирэх ажээ.
 
Их Британи ЕХ-ноос тусгаарлавал тус улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал илүү хялбар болох бөгөөд ингэснээр хоёр улсын аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаанд хамгийн таатай эрин үе эхэлнэ гэж Энэтхэгийн аж үйлдвэрийн холбооны ерөнхий захирал Чандражит Банерже мэдэгдээд, хоёр тал улс төрийн хүсэл эрмэлзэл, сонирхолтой гэдгээ нотлон харуулсан гэж дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг