sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд боллоо. Уг хуралдаанаар сайд нарын томилгоо болон байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж байсан. Гэвч зөвхөн аймгийн Засаг дарга нарын томилгоог ярилцсан байна.
 
Одоогоор Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга нарыг томилоод буй. Зарим аймаг өнөөдрөөс ИТХ-аа хуралдуулж Засаг даргын нэрээ дэвшүүлж эхэлжээ.  Иймээс аль аймагт хэнийг Засаг даргаар томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөлийн түвшинд ярьсан аж.  
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг