sonin.mn
МОСКВА. /Sputnik/. АНУ болон Украины нисгэгчид “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний дагуу ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж Оросын Батлан хамгаалах яамны Цөмийн аюулыг бууруулах төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.
 
Үүний зэрэгцээ ОХУ-ын ажиглагчид “Антонов АН-30В” нисэх онгоцоор Германы нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж тэрбээр мэдэгджээ. Харин Германы мэргэжилтнүүд нисэх онгоцны бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж байгааг болон нислэгийн параметрүүдийг хянана.
 
Нислэг энэ сарын 18-22-нд болох бөгөөд нийтдээ 1300 км зайд нислэг үйлдэнэ гэж мэдэгдэлд дурджээ.
 
Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд түүнд нийт 34 улс, тэдгээрийн дотор НАТО-гийн гишүүн орнуудын ихэнх нь, түүнчлэн ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орнууд нэгджээ.
 
Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг