sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлээр удирдуулан, Нийслэлийн шинэчлэлийн багт орж 4 жилийн турш ажиллан, Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэл, Үндэсний их баяр наадам  болон нийслэлийн хэмжээнд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад сэтгэл зүрхээ гарган ажиллаж Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан,  инженер хангамж, хот нийтийн аж ахуйн үйлчилгээний ажлуудыг дэмжин ажилласан, нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ талархал дэвшүүлж байна.
 
 Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг харуулж,  нийслэлээс хийж хэрэгжүүлсэн ажлыг UB Hair salon,  Орчлон констракшн ХХК, “Чансаа Хан Хөхий” Холдинг ХХК, “Промон трейд” ХХК, Барбашова ХХК, Гэрлэх ёслолын ордон, Стайлс стрит ХХК, Эфэс констракшн ХХК, Тансаг ландшафт ХХК, Жигүүр гранд ХХК,  Монголын сурын холбоо, “Суруга Монгол” ХХК,  Монголын хөл бөмбөгийн холбоо, Хурд групп ХХК, Богд хааны ордон музей, Монрокс сервэй ХХК, Фоохаус ХХК, Гэсэр сүм, М Плаза, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Жаст ойл ШТС зэрэг аж ахуйн нэгжүүд дэмжин орчноо тохижууллаа.
 
АСЕМ-ын уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Нүүдэлчний бэсрэг наадам”-аар “Хоол үйлчилгээний хотхон” байгуулж 2500 гаруй зочид төлөөлөгчдийн хоол хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний технологи, стандартыг чанарын өндөр түвшинд хангуулж, олон улсад  Монгол улсын нэр хүндийг өргөхөд онцгой хувь нэмэр оруулсан АПУ ХХК, “Арвайн үндэс” ХХК, “Чингис шар” ХХК,”Gym draft” ХХК, “Лүүкмонголия”, “Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар”,  “MCS” ХХК, “СББ” ХХК, “Ноён Уул эрдэнэ” ХХК, ”Nomads” ХХК, “Bluefin” ХХК, Үндэсний гар урлалын уран бүтээлч Т.Баярбат, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих “Гэрэл-түшиг” төв, МУСТА, зураач, каллиграфич Л.Амарсайхан, Үндэсний их баяр наадмаар “Монгол хуушуур фестиваль”-д амжилтай оролцон иргэдэд өндөр түвшинд үйлчилсэн Бодьмаараг, “Сант-Асар” ХХК, “Эрчим зоогийн газар”, “Төгс дөрвөн эрдэм, “Галь хувь” ХХК-д талархал илэрхийлье.
 
Төрийн байгууллагуудаас Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв ОНӨААТҮГ, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ”, “Нийслэлийн Автозамын газар”, “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар”, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Гудамж төсөл, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК гэрэлтүүлэг чимэглэлийн засвар үйлчилгээний компаниуд, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨААТҮГ,  Нийслэлийн төр захиргааны авто бааз НӨҮГ, дүүргүүдийн Хүнс худалдаа үйлчилгээний  хэлтэс зэрэг газрууд нийслэлийнхээ иргэдийн сайн сайхны төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг онцолж байна.
 
 Та бүхний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд хийж хэрэгжүүлсэн ажлууд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд өнгө нэмж, бидний хойч үе болсон хүүхэд багачуудыг эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн юм.
 
 АСЕМ-ийн 13 гудамж, нийслэлийн тохижилтын хүрээнд хийгдсэн ажлууд, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг аж ахуйн, нэгж, иргэд, нийслэлийн иргэн бүр хайрлан хамгаалж хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж, “Дэлхийн хот Улаанбаатар” болоход өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
 
 Мөн Улаанбаатар хотод хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд туссан бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажлуудыг  графикт хугацаандаа чанартай хийж гүйцэтгэн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангахыг нийт аж ахуйн нэгж, иргэдээ уриалж байна.