sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Их Британийн цөмийн тогтоон барих хүчийг шинэчлэх асуудлаарх санал хураалтыг тус улсын парламент явууллаа.
 
“Трайдент” пуужингийн системээр тоноглогдсон дөрвөн цөмийн шумбагч хөлөг онгоц  үйлдвэрлэх төлөвлөгөөг Их Британийн Засгийн газар танилцуулсныг парламентын гишүүдийн 355 нь дэмжсэн бол 117 нь эсэргүүцсэн байна.
 
АНУ-д үйлдвэрлэсэн “Трайдент" баллистик пуужин нь хатуу түлш бүхий гурван шатлалт хөдөлгүүртэй бөгөөд түүнийг шумбагч хөлөг онгоцонд байрлуулдаг аж. Их Британи эдгээр пуужинг АНУ-аас худалдан авч, өөрийн оронд үйлдвэрлэсэн цөмийн цэнэгт хошууг тэдгээрт суурилуулахаар төлөвлөжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг