sonin.mn
Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 байгууллага 24 цагаар ажиллаж, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн ЭМТ-ийн дотор, шүд, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд 1000-1500 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. 
 
Наадмын өдрүүдээр түргэн тусламжийн 12 мянга гаруй дуудлага хүлээн авч, дүүргийн Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт 11 мянга гаруй,  өрхийн Эрүүл мэндийн төвүүд  9000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 
 
Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт  ажилласан түргэн тусламжийн баг 190 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Харин АСЕМ-ийн уулзалтын үеэр нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч, сувилагч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй 56 ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэжээ.
 
Мөн зочид төлөөлөгчдийн зам маршрутын дагуу 10 цэгт 10 түргэн тусламжийн баг, төрийн айлчлал хийсэн зочдын хамгаалалтын цуваанд 5 баг, яаралтай тохиолдолд ажиллах 1 баг нийт 16 баг бэлэн байдалд ажиллаж, гадаадын 9 зочид төлөөлөгчид үзлэг хийж зөвлөгөө өгч, 2 хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.