sonin.mn
АНКАРА. /Sputnik/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өнөөдөр АНУ-д айлчилна гэж Туркийн хэвлэлд мэдээлжээ.
 
Тэрбээр лалын шашны номлогч Фетулла Гулленыг шилжүүлэн авах асуудлыг АНУ-тай хэлэлцэнэ гэж “Star” сонинд бичсэн байна. Фетулла Гуллен нь Туркт цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
 
Өнгөрсөн баасан гарагт Туркт цэргийн эргэлт хийх оролдлого боллоо гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн билээ. Мөн тэд энэ хэргийг Фетулла Гуллен зохион байгуулсан гэж үзэж байна. АНУ-д орогнож байгаа түүнийг шилжүүлэн өгөхийг Туркийн эрх баригчид АНУ-ын Засгийн газраас хүсчээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг