sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдааны тов хараахан гараагүй байна. Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өчигдрийн хувьд МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан.
 
Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм. Одоогоор өнөөдөртөө хуралдах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг