sonin.mn
Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн байна. Тодруулбал энэ онд 8200 га талбайд хүнсний ногоо, 14.4 мянга га талбайд төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 15-17 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ.
 
Харин нийт 378.1 мянган га талбайд үр тариа тариалсан нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурчээ. Түүнчлэн мал аж ахуйн салбарт улсын хэмжээнд эхний хагас жилд 1.2 сая мал хорогдсон байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрснээс малын хорогдол  нэмэгдэхсэн хэмээн албаныхан хэлж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг