sonin.mn
Инфляци өнгөрсөн сарын байдлаар 2.9 нэгжтэй гарсан байна. Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар, 2014 онтой харьцуулбал 3.8 нэгж хувиар доогуур үзүүлэлттэй гарчээ.
 
Тодруулбал зургадугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд инфляци өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурсан байна. Хэрэглээний үнийн индекс 1.6 хувьтай гарсан нь Төвбанк болон шинжээчдийн таамаглаж  байсантай дүйжээ.
 
Эдийн засгийн идэвхжилээс шалтгаалсан эрэлтийн гаралтай инфляцийн дарамт богино хугацаанд өсөхгүй хэмээн Төвбанк дүгнэсэн нь оны эцэст энэ зорилтыг хангахаар байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг