sonin.mn
ЖАКАРТА. /Prensa Latina/. Хөлөндөө могой ороон Саудын Арави улс руу нисэхээр завдсан этгээдийг Индонезын цагдаа нар өнөөдөр баривчилсан байна.
 
Кьюфах Жихад Заки гэгч энэ этгээдийн өмдөн дотор 10 могой байхыг илрүүлсэн бөгөөд “Soekarno-Hatta” олон улсын нисэх буудлын ажилтнууд түүнийг онгоцонд суухаас нь өмнө саатуулсан байна.
 
“Garuda Indonesia” байгууллагын дэд ерөнхийлөгч Бенни Сигар Бутарбутарын хэлснээр, тус нисэх буудлын аюулгүйн албаны ажилтан эрэгтэй хүний өмдөн дотор олон тооны могой байхыг рентгенээр илрүүлснийхээ дараа цочролд орсон аж.
 
Гэмт этгээд эдгээр могойнуудаар хөлийн шагай болон хөлөө нь ороосон байсан бөгөөд могойнуудыг алдчихгүйн тулд оймс болон өмдөөрөө ороосон байсан гэж Бенни мэдэгджээ.
 
Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ, энэ үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд зорчигчдыг айлган цочоож, амьтдыг онгоцонд авч явж болохгүй гэсэн олон улсын агаарын тээврийн хуулийг зөрчсөн хэрэг юм гэжээ.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг