sonin.mn
КИГАЛИ. /Prensa Latina/. Африкийн Холбооны комиссын ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдож 2017 оны 1 дүгээр сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр явуулахаар болжээ.
 
Тус Холбооны одоогийн ерөнхийлөгч Нкосазана Дламини-Зума  болон комиссын бусад гишүүдийн эрхийг зургаан сарын хугацаагаар сунгахаар Африкийн удирдагчид шийдвэрлэлээ тухай Анголын Гадаад хэргийн сайд Жорж Чикоти  сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Сонгуулийн асуудлыг долоон удаа хэлэлцсэний эцэст Африкийн Холбооны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авч чадаагүй учир ерөнхийлөгчийг сонгох сонгууль хойшлогдсон байна.
 
Өнөөдөр өглөө хаалттай болсон санал хураалтад гурван нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогдоход хангалттай тооны буюу 36 санал авч чадаагүй аж.
 
Үүрэгт ажлаасаа татгалзсан Дламини-Зумаг залгамжлах нэр дэвшигчид бол Ботсван улсын Гадаад хэргийн сайд Пеленоми Венсон-Мойтой болон Уганда улсын Гадаад хэргийн сайд нар юм.
 
Тэднээс гадна, Экваторын Гвиней улсын Гадаад хэргийн сайд Агапито Мба Мокуи Африкийн Холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. Түүний тухайд Засгийн газар нь тодорхойлолт ирүүлж, “Африкийн Холбоог илүү эрч хүчтэй болгоход чухал үүрэг гүйцэтгэж чадах хүн” гэдгийг дурджээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг