Ямарваа зүйлийг хийж бүтээх маш хэцүү, харин нураах бол хамгийн амархан. Өдөржин ажиллаж байшингийнхаа ханыг цав цагаанаар будаж дуустал түүн рүү хар будаг цацаад халтартуулж орхиход хамаг хөдөлмөр зүтгэл талаар болж, хийж бүтээсэн урам зориг гутрал бухимдлаар солигддог.
Олон жил бодож төлөвлөж хөлс хөдөлмөрөө шингээн, ур ухаанаа уралдуулан байж бүтээсэн бүтээлийг нь, зүгээр харж суусан нэгэн нулимж орхиод хамтдаа шоолж гутаахыг бусдад уриалж, муу муухайгаар хэлж доромжлох гэдэг тэсвэрлэшгүй үйлдэл.
Өөрөө юу ч хийхгүй хэрнээ, өрөөл бусдын хийж бүтээж босгож буй бүхнийг эсэргүүцэн гутаахыг оролдогсод өнөө цагт олон болж байнаа. Өөрийн бүтэлгүй амьдрал, хийж бүтээхийг хүсдэггүй залхуурал, гэгээн мөрөөдөлгүй гутранги сэтгэл бүхнээс, бусдын хийж бүтээж байгаа болгоноос зөвхөн алдааг олох сөлөр хараа, өөрөө хийж чадаагүйдээ түүнд атаархан зөвхөн түүнийг үзэн ядах атгаг сэтгэл, өрөөл бусдад муу муухайгаар сурталчлан хамтдаа шоолж, хамтдаа үзэн ядахыг уриалсан хорон үйлдэл гарч байдаг. Эд бол зөнгөөрөө эсэргүүцэгчид.
Хэдийгээр энэ амьдралд олон өнгө сүлэлдэж байдаг боловч, үйлдэл болгон нь хар ба цагаан өнгөн дээр төвлөрч байдаг. Яг зэрэгцүүлээд будсан хар ба цагаан өнгөний алийг нь түрүүлж харж байгаагаар таны сэтгэлийн өнгийг мэдэрч болно. Түүн лугаа адил хийж бүтээж байгаа бүхэн алдаа оноотой, түүнийг бүтээж байгаа хүн болгон сайн муу чанаруудтай, бүтээлийг нь үзэж мэдэрч буй хүн болгон сайхан муухай сэтгэлтэй. Аль нь давамгайлж байна вэ? гэдгээр нь хүний мөн чанарыг хэмжиж болно.
Их энгийн ойлголт. Өнөө цагт хүмүүсийн үнэтэй хийгээд үнэгүй маш их цагаа зарцуулдаг сошиал ертөнцөд ийм жишээг үй олноор нь мэдэрч болно. Хүнийг зүгээр л "новш" гэж хараах амархан, харин түүнийг "новш" гэдгийг нь нотлох амаргүй.
Гэхдээ тэр "новш"-ийн цаана гэр бүл, үр хүүхэд, аав ээж, хамаатан садан, хамтран ажиллагсад, анд нөхөд байгаа гэдгийг тэд боддоггүй. Үйлдэл хийгээд бүтээлийг "хэрэггүй зүйл" гэж хэлэх амархан, харин "хэнд ч хэрэггүй" гэдгийг нь нотлох амаргүй.
Танд огтоос хэрэггүй байж болох ч танаас өөр хэн нэгэнд хэрэгтэй байж болноо доо. Яг түүн шиг хэн нэгний бичиж буй зүйл нь танд таалагдахгүй байгаа нь бусад хүмүүст таалагдахгүй байх шалтгаан биш шүү дээ.
Харин бодит шүүмжлэл бол өөр. Бидний ажил амьдралд муу нөлөө үзүүлж буй, бусдад муу үлгэр дуурайлал үзүүлж буй улстөрчид, шийдвэр гаргагчидын үг хэл, үйлдэл бүхнийг бодит баримттайгаар шүүмжлэн няцааж байх нь бидний үүрэг. Ийм судалгааны байгууллагууд бидэнд байхгүй байгаагаас тэдний буруу муу үйлдлүүдийг баримттайгаар үгүйсгэн нотолж чадахгүй байгаа нь үнэн.
Тийм судалгааны байгууллагыг төр бидэнд байгуулж өгөхгүйгээс хойш бид өөрсдөө л байгуулах учиртай болж байна. Эрүүл саруулаар сэтгэдэг, эрдэм боловсролтой, ядаж ном сонин уншдаг залуус нэгдээд тэдний үг хэл, үйл ажиллагаанд задаргаа хийн баримттайгаар нотолж болно.
Олон нийтийн өмнө хэлсэн үгийг нь задлан шинжлээд "Уучлаарай та энэ үгийг буруу утгаар хэрэглэжээ, энэ ишлэл үгийг та буруу утгаар нь ашиглажээ, таны хэлсэн үг болон үйлдэлд тань ийм зөрүү, логикийн алдаа байна" гэхчилэн няцааж эхэлбэл тэд "амны зоргоор чалчиж", камер харахаар юу ч хамаагүй санаанд орсноо "бураад" байдаггүй болно.
Олон нийтийн өмнө ийм үлгэрийг үзүүлэх аваас хүн болгон бодитойгоор хандахыг хичээж эхлэх болно. Иргэний нийгэмд оролцох оролцоо, иргэний нийгмийн хяналт ингэж л ажил хэрэг болно.
Хүн болгон өөрийн санаа бодлоо илэрхийлэн ярьж, бичих эрхтэй, үүнийг ардчилал бидэнд олгосон юм шүү дээ. Хэрэв хэн нэгний илэрхийлэлд анхаарлаа хандуулж буй бол ойлгохыг хичээ, ойлгохгүй бол больчих, заавал дургүйцэн харааж зүхэх хэрэггүй шүү дээ.
Өөр уншиж үзэж болох олон сонголтууд танд байгаа. Дургүй хүнийхээ бичсэн зүйлийг дахин дахин уншиж, дургүйцэл бухимдлаа олон нийтэд цацан, тэднийг үзэн ядалтад уриалах хэрэг юун. Өөрийнх нь бичсэн сэтгэгдлийг дэмжиж санаа нийлэхгүй бол, тэр хүнээ харааж зүхэн буруутгадаг хүмүүс зөндөө олон бий.
Заавал таны зөв байх албагүй, бас тэр хүн өөрийнхөөрөө сэтгэж дүгнэх эрхтэй, бас өөрийн санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүний төлөө сошиал ертөнцөд "хэрүүлийн шуугиан дэгдээж", олон нийтийг талцуулан муудалцуулах хэрэг бий гэж үү? Санаа бодлоо илэрхийлэхдээ, маргалдаж мэтгэлцэхдээ ч соёлтой байж сурах цаг болжээ.
Эс тэгвэл хэн нэгний уур бухимдлыг дэвэргэн, сошиал ертөнцөөс халин бодит ертөнцийг ч "үзэн ядах" хорон үйлдэл рүү түлхэж байна биш үү? Зарим улстөрчид нийгэмд ийм бухимдал үүсгэхийг зорилго болгон "хөлсний бичээчид" ажиллуулдаг гэсэн хардлага байгаа. Тэгээд хэн хожих гэж?
Сошиал ертөнц бидний амьдралын маш их цагийг "сорж", хүмүүс бидний амьд харилцааг "робот" болгон, бидний оюун санааг хэрэгтэй болон хэрэггүй мэдээллээр "хогийн сав" шиг дүүргэж байгаа нь үнэн. Сошиал ертөнцийн хэмнэлээр дэлхий ертөнц арай л хурдан эргэж, нэг мэдэх дор насыг чинь зөөж тавих болно.
Эргээд анзаарахад "хогийн сав" дүүргэсэн мэт ядарсан тархитай, амьдралд бухимдаж цухалдсан "утгагүй" ертөнцтэй, сэтгэлээр нь биш зургаар нь хайрлаж дурласан "хөндий" сэтгэлтэй, үр бүтээлгүй үр ашиггүй өнгөрүүлсэн "бүүдгэр" өдрүүдтэй болчихвол харамсалтай яа. Хэрэв үр бүтээлтэй, зорилготой ашиглавал "үр ашигтай боломж", ямар ч зорилгогүй донтож ашиглавал "хогийн сав" юм шүү дээ, энэ сошиал ертөнц.
Товчхондоо бол хэрэгтэйг нь ав, хэрэггүйг нь хая. Мэдээллүүдийн цагаан өнгийг нь эхэлж хар, дараа нь хар өнгөтэй нь харьцуулж дүгнэ. Дэмий асуудлаар бусадтай бүү маргалдаж хэрэлд, өөрийн санаагаа соёлтой илэрхийл.
Сэтгэлээ бүү хиртээ, оюун бодлоо хайрлан хямгад. АМЬДРАЛ БОДИТОЙ БАЙХ ТУСМАА ХАМГИЙН САЙХАН ЕРТӨНЦ ЮМ ШҮҮ ДЭЭ. СЭТГЭЛЭЭ ЦАЙРУУЛАХАД ТА ИХ ХУГАЦААГ ЗАРЦУУЛНА, ХИРТЭЭХЭД НЭГ ХОРОМ Л ХАНГАЛТТАЙ. Сонголт нь таных байх болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
73.133.19.139-аа чи адгуус юм. Чиний үр удам хүн төрлөө олтол өдий байна дөө. Сүнсээ түймэрдсэн золиг.
Sain bichjee
Umhii ANuusiin bugs doloogch mongolooroo oligtoi nairuulj bichih chadvargui galbadrah gej sogtuu tolgoi huuhen erguuleh hobbytoi erguu gar bolio!
Галбадрах гэж өөрөө ёстой хүний хийсэнд атаархаж явдаг нөхөр байна.
Галаа ахаа таны хувийн асуудал vнэн аймар тээ. таван хvvхэдтэй эхнэрээ хаяаад л бас залуухан охинд сууна амьдарна гэж хуураад л хvvхэдтэй болгож хаяаад л одоо арлингтонд SVC ээс пиво чирээл л ABC д л согтуу улаан нvдлээд л явах юм даа. Хүнийг хэлэхээр танд өөрт чинь хийж бүтээсэн гавъяа гэж байна уу. Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харах нь сайны шинж биш.
таньд маш их баярлалаа, маш зөв үнэнийг бичсэн байна бид л залууст хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ эсэргүүцээд байгаа хүмүүс бол нэг бол юугаач ойлгохгүй байгаа залуус эсвэл сэтгэцийн өөрлчлөлтэй залуус л болов уу цаг хугацаа тэдгээр хүмүүст харуулах бизээ гэхдээ одоо хэлээд өгч байгааг ухаарч байгаа залуус олон байгаа, ингээд хэлээд өгч байхад сэтгэлдээ ойр хүлээгээд авчих залуусаа энэ бол бие сэтгэлээрээ, насаараа ухаарсан хүний үг байна шүү Галбадрах таньд амжилт хүсье маш зөв хэлэх гэсэн үгийг минь хэлж өгсөнд баярлалаа
галбадрах лалар минь чи зүгээр үхээд өг новшоо чам мэтийн сүгнүүд байгаа болохоор монгол ийм хөгийн бна за үнэн үг хэлсэн хүмүүст өс санаж явдаг муу захын зайрмаг бна доо чи муу бид хэлсээр байх болно чам мэт рүү нь чулуу шидээд зогсох зав ч алга бандиа
Хүмүүсийн сомментыг түүж уншаад зөвхөн нэг сэтгүүлч дүгнэлт хийгээд эфирээр цацдаг улс Монголоос өөр байхгүй....ХА ХА..Телевизүүдийн цаад эздийг ил болгохгүй бол Монголыг ардчилал ,үндэсний аюулгүй байдалд шууд бус утгаараа нөлөөлнө шүү.Солонгос кино гаргадаг сувгуудын эздийг би гайхдаг юм.Хар багаас нь хүүхдүүдийн тархийг гадны соёлоор бөмбөгдчихөөд,жоохон охидуудаа тэр ч ХӨГШИН ХУЖАА,СОЛОНГОС-ын доор хэвтлээ гэж загнаж ,зүхэх эрх эрчүүд бидний дунд байхгүй.Ц.Оюунгэрэл сайдыг би их хүндэтгэдэг.Үндэсний киночдын бүтээлийг дэмжсэн хууль батлуулах гэж өргөн бариад чадаагүй.Маш их лобби байсан байх.Эр хүн шиг бүсгүй дээ..Ард түмэн бие бялдраасаа илүүтэйгээр оюун санаа,мэдрэлээрээ их ядарч стресдэж байна...Даржин мэдээллийг Сүржин дуугаар уншиж олны анхаарлыг татах зэрэг мэдээний сэтгүүл зүйг уландаа гишгэсэн новшнууд Монголд өдий төдийгөөрөө өт хорхой шиг язганаж байна...Монгол төрийг иэнгэр ивээх болтугай.
tened Galbadrah guaci chi uuriiguu hichee tur zasgiin buruutai uil ajillagaag shuumjleh ni zuv chi tegeed yu geh geed bgaa teneg mal ve
Galbadrah teneg mini bugdeeree cham sgig buruu baisan ch magtaad baival yu boloh ve bugd l zuv yam hiij bna geed ulam l niigem muuhai bolno biz dee shuumjlel bol humuust aldaagaa zasahad tus dem boldog yam erguu setguulch guai
nadad ene nevtruuleg er taalagddaggui. 2 yarianii soelgui nohduud am uraldan yamarch ur ogooj baihgui nevtruuleg hiij oorsdiinhoo bolon humuusiig tarhiig ugaaj baigaad haramsdag.
Galbadrhynhaar bol bugd l uraldaj magtaad baival ene tur zasgiin buruutai uil ajillagaag hen zasch zalruulah yam be shuumjlel bol ataarhal bish niigemiig urashluulah em gedgiig meddeggui yam uu hooson tolgoitt Galbadrahaa
guih nohoind baah nohoi sadaa gegcheer erun ene hoer ymar gavya baiguulsan humuus be neg l ih hun buriig muulsan uursduu mundag humuus l baidag shu dee
heniig heleed bicheed muulaad baigaan boloo ene nöhör hen negend ih gomdjee
UNEN L HELSEN BAINA ! TANAR MONGOLCHUUD DANDAA YUMIG HARLUULDAG MUU ERIN AMTAI! ENE HULGAICH HUN HARLUULAH GESEER BGAAD L ODOO AVGAI HUUHED GER ORNOO HARLUULJ BAIGAA N HUDLAA YUMUU? SO D HAR AJIL HIIGEED YAVJ BAIGAA SHTEE!
ENE MUU TENEG ZALUU CH UILIIN UREE EDELJ YAVAA DAA! MONGOLCHUUDIG TURHIRCH HARLUULDAG HUN UURUU SO D JINHENE HARLAJ YAVAA ZAIILUUL! GALAA AHAA TANI TUMEN ZUV HSTEE!
Ene TV9-iin commentiin neg medrel zaluu jinhene songodog jishee mun duu, uuruu yu ch hiihgvi yu ch medehgvi yu ch chadahgvi tegeed buzar amniihaa zorgoor burna. Vnen bvtehgvi gar
Тв 9 ийн үзэгчидийг жинхэнэ өдлөө дөө.хар ялаа шиг баасан дээр цуглардаг нөхдийн бах тавийг хангагч тв 9
ТВ 9 ийн комментийн тэнэг хөтлөгч нарыг орхи Бусдыг муулсаар байгаад хөтлөгчид өөрсдөө ороогдож байгааг тэд нарын амьдрал харуулж байгаа ш дээ Муу хүмүүс байгаа шүүмжилж болно Юмыг дандаа харлуулаад байвал сайхан байшин баригдах боломжгүй гэдгийг ТВ 9 ийн комментийн хөтлөгч нар ойлгох хэрэгтэй
Ed nar deer nemeed pop uudiig nemchih haramsaltai ni ted odoo bhgui bolj dee
Элдэв юм ярьсанаар улс хэгжихгуй
тв9ийн тэр балай нэвтрүүлгийг үздэг хүмүүс байдаг юм уу
5 МУУ ХОРЫН НЭГ ҮНДЭС ҮГЭЭР ҮЙЛДЭХ ХОР. ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ҮХТЭЛ ХАРЛУУЛАН ГУТААДАГ 2 ЗАЛУУ ТВ9-ӨӨР АМ БУЛААЛДАН ЯРЬДАГ БАЙЛАА. ХӨӨРХИЙ НЭГ НЬ ӨӨД БОЛСОНДОО. НӨГӨӨ НЬ ЯАЖ ЯВАА БОЛДОО. ХАЖУУ ХАВИРГАДАА ХАЛТАЙ ҮГИЙН БУЗАР, ХАР ХОР, САЛДАГГҮЙ ЮМ ГЭНЭЛЭЭ. ЯМАР САЙН БАЙХАВ. ЯМАРЧ ГЭМ ХИЙГЭЭГҮЙ АЖИЛ ХИЙХ ГЭЖ ОРОЛДСОН, СЭЛБЭ ГОЛЫН УСЫГ СЭЛБЭХ ГЭСНИЙ ТӨЛӨӨ 9 ХОНОГ ЦУВРАЛААР БАЛБАЖ БИЛЭЭ. БҮХ ЗҮЙЛЭЭ ШАЛГУУЛЖ БАЙДГААРАА Л БНА ДАА. ҮНДСЭНДЭЭ ЭНЭ ЗАЛУУ ҮНЭН Л БИЧСЭН БНА
Нээрээ шүү ойлголоо .ухаарлаа .
zov l bichsen bna ene televiziin ene zaluus yaj anidardag boloo l gej boddiin gertee orood avgai huuhdee yag busdiig harluuldag shigee l harluuldag bhda, avgai huuhdiig ni amitan sainaar ogt huleej avdaggui l bga bhdaa amnaas ninsain ug garch bhiig ni l bi medehguin hogiin muuhai ugtei
Umhii ANuusiin bugs doloogch mongolooroo oligtoi nairuulj bichih chadvargui galbadrah gej sogtuu tolgoi huuhen erguuleh hobbytoi erguu gar bolio