sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Германы өмнөд нутагт галт тэргэнд сүх барин хүмүүс рүү халдсан, Афганистанаас дүрвэж ирсэн өсвөр насны хүүгийн өрөөнөөс “Лалын улс” босогчдын бүлэглэлийн гараар зурсан туг олдсон гэж Германы албаны хүн хэллээ. Энэ халдлага даваа гарагийн орой Вюрцбург хотод галт тэргэнд болсон юм.
 
Афганистаны 17 настай дүрвэгч 4 хүнийг ноцтой шархдуулсны дараа цагдаа нар түүнийг буудан устгасан. Уг халдлагын үеэр өөр нэг хүн хөнгөн шархадсан юм.
 
Халдлага үйлдэгч нь галт тэргэнд ганцаараа суусан байна. Германы албаны хүн хэлэхдээ “халдлагын үеэр гэмт этгээд “Бурхан бол аугаа” гэж хашгирч байсан гэж нүдээр харсан гэрч хэлсэн” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг