sonin.mn
Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна.  
 
Өнөөдрийн байдлаар  СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан,  дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхлээд байна.
 
Засварын ажлыг 07 сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.