sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат томилогдоод удаагүй байна. Гэсэн хэдий ч энэ богинохон хугацаанд тэрээр иргэдийн шүүмжлэлийг маш их дагуулаад буй юм. Тодруулбал тэрээр хувь хүнийхээ хувьд Англи хэлгүй, бие даан шийдвэр гаргах чадвар тааруу гэдгээ хэдийн нотлоод байна. Уг нь албан ёсны намтар дээрээ Англи хэлтэй хэмээн бичсэн байдаг ч АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр түүнийг тун  эвгүй байдалтай, гадаадын төрийн тэргүүнүүдтэй энгийн нөхөрсөг ямар ч харилцаанд орж, ярилцахгүй байгааг олон нийт анзаарсан билээ. Мөн аймгуудын ИТХ хуралдан, засаг даргаа сонгон түүнийг нь Ерөнхий сайд баталдаг учиртай. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ шийдээ хүртэл хэрхэн гаргахаа намынхаа Удирдах Зөвлөлөөр шийдүүлж байв. Мөн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж явсан нөхрийг хүртэл Увс аймгийн засаг даргаар баталсан.
Мөн өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барьсан Засгийн газрын бүтцийн төсөл нь бас л шүүмжлэл дагуулаад байна. Шинэ Засгийн Газар нэг намын, хямралын үеийн Засгийн Газар атлаа АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газар шиг олон яамтай байх бөгөөд агентлагийн хувьд бол бүр өмнөхөөс ч дордуулж, төсөв хэмнэх зорилгоор нэгтгээд байсан зарим газруудыг салгаж, олон болгосон байна. Ийнхүү томилогдсон өдрөөсөө хэл ам тасрахгүй дагуулж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  орон тоо, төсөв хөрөнгө хэмнэх сонирхолгүй нэгэн гэдгээ баталж, Засгийн газрын бүтцийг дахин "данхайлгах"-аар шийдсэн бололтой.
 
Э.Мягмардорж
 
 
Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

2.Цаг уур орчны шинжилгээний газар

Гадаад харилцааны эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

12.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл урлагийн газар

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

15.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

16.Ашигт малтмал газрын тосны газар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

17.Мал эмнэлэг үржлийн газар

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

  •