sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Мягмар гарагт АНУ-ын Бүгд найрамдах намын /БНН/ их хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч Дональд Трампын эхнэрийн хэлсэн үг тэргүүн хатагтай Мишель Обамагийн хэлж байсантай адил байжээ. Үүнээс үүдэн тэргүүн хатагтайн үгийг Трампын эхнэр давтсан гэх үг яриа Америкт дэгдээд байна.
 
Меланиа Трамп даваа гарагт Кливленд хотод эхэлсэн БНН-ын их хуралд оролцон үг хэлжээ.
 
Хатагтай Меланиа Трамп хэлэхдээ “хэрхэн амьдрах, юу хүсч байгаадаа хүрэхийн тулд хүмүүс залуу насандаа шаргуу ажиллах ёстой гэж миний эцэг эх надад хэлдэг байсан” гээд “мөн юу хүсч байгаагаа хийж, амлалтандаа хүрч байхыг миний эцэг надад сургадаг байсан” гэжээ.
 
Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, 2008 онд Ардчилсан намын их хурлын үеэр Мишель Обама яг ийм үг хэлж байжээ.
 
Харин Мишель Обамагийн үгийг "хулгайлсан" гэх мэдээллийг Трампын сонгуулийн штабынхан үгүйсгээд “ийм үг яриа бол зүгээр л ямар ч утгагүй хэрэг” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг