sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн сар нь дэлхийн түүхэн дэх хамгийн халуунд тооцогдох зургадугаар сар гэж бүртгэгдсэнийг судлаачид онцолж байна.
 
Америкийн Далай ба агаар мандал судлалын газрын мэдээллээр, өнгөрсөн оны зургадугаар сарынхтай харьцуулахад энэ оны зургадугаар сард далайн температур ялимгүй өндөр байсан бол хөрсний температур  хэвээр байжээ.
 
Тус газар 136 жилийн өмнөөс буюу 1880 оноос хойш дэлхийн температурыг бүртгэн тэмдэглэж эхэлсэн байна. Хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдсэн нь дэлхийн дулаарал явагдахад хамгийн ихээр нөлөөлж байгааг судлаачдын ихэнх нь хүлээн зөвшөөрчээ. 
 
Мөн уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахинд болсон байгалийн гамшгийг өдөөж байгаа аж.
 
Өнгөрсөн зургадугаар сард дэлхийн хөрсний болон далайн гадаргуугийн температурын нэгдсэн дундаж нь XX зууны дундаж болох 15.5 градусаас 0.9 градусаар өндөр байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг