sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон Монгол Улс хоёр эрчим хүч, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагаагаагаа өргөжүүлснээр хоёр орны хамтын хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын Худалдаа-хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг мэдэгдэв.
 
Сунжирсан хямралд өртөөд байгаа энэ үед эрчим хүчний зах зээлээ эрчимтэй тэлж байгаа Монгол зэрэг Зүүн Азийн орнуудад БНСУ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх цаг болсон гэж тус агентлагийн тайланд дурджээ.
 
Эдийн засгийн урт хугацааны хямралд өртөөд байгаа Монгол Улс бол өндөр эрсдэлтэй зах зээл бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 0.4 хувьтай байна гэж тайланд дурдаад, энэ хямралыг даван туулахын тулд тус улс эрдэс баялгийн салбараа хөгжүүлэхийн тулд бүхнийг хийх болно гэдгийг онцолсон байна.
 
Мөн Монгол Улс эрчим хүч, байгалийн баялаг, үйлдвэрлэл, тээвэр, дэд бүтэц зэрэг салбарууд дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг юуны түрүүнд тавих хэрэгтэй гэж тайланд бичжээ.
 
2015 онд БНСУ болон Монгол хоорондын худалдааны эргэлт 300 сая доллар байсан бөгөөд 2014 онд гэхэд Монголын гурав дахь том худалдааны нь түнш нь Өмнөд Солонгос байжээ.
 
Гэвч БНСУ-аас Монголд оруулж буй хөрөнгө оруулалт нь тус улсад оруулж буй нийт хөрөнгө оруулалтын 2.7 хувийг эзэлж байгааг тайланд дурдсан байна.
 
Ийм учраас хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд хөгжил, цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж болохуйц олон салбар нээлттэй байгааг тайланд онцолжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг