sonin.mn
Гадаад валютын худалдаанд банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2035.00 төгрөгийн  ханшаар 21.0 сая ам.доллар, 304.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 42.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
 
Харин своп, форвард арилжаагаар Монголбанк саналыг 100 хувь биелүүлж валютын захад 117.5 сая ам.доллар нийлүүллээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг