sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдах гэж байна. Тус бүлгийн хуралдааны өмнө УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн өөрчлөлт бүхий хуулийн төслийг өргөн барьсан.
 
Төсөлд Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна.
 
Батлан хамгаалахын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар төсөлд тусгасан аж.
 
Бүлэг энэхүү асуудлыг хэлэлцэх гэнэ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг