УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг өргөн барьсантай холбогдуулж өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар дахин зөвшилцөхөөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээсэн. Үүнтэй холбогдуулж П.Цагаан дарга тайлбар хийж байгаа гэдгээ энэ үеэр хэлж байв.
Нийт 81 хуудас бүхий одоогийн төсөл нь нэгдүгээрт үндсэн чин үүргийн яамдын тоог нэмсэн, хоёрдугаарт Аж үйлдвэрийн яамыг татаж буулгасан, гуравдугаарт яамдын болон агентлагийн нэрийг өөрчилсөн.
Тухайлбал, Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааны яам болгон өөрчлөх гэж байна. Түүнчлэн яам, агентлагийн нэрийг өөрчлөснөөр монгол төрийн ой санамжийг бүрхэгдүүлсэн, цаашилбал ямар нэг эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгаагүй төсөл гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.
Мөн олон агентлагийг татан буулгахаар тусгасан. Тодруулбал, Тахарын албыг татан буулгахаар байгаа бол саяхан буулгасан Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын дэргэд шинээр байгуулах болсон гэх зэрэг учир дутагдал байна гэж П.Цагаан дарга ярьлаа.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хоолой өвдөх, Нойр булчирхайн урэвсэл, Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Цус багадалт, Таргалалт, Ходоодны Хеликобактери гэх мэт өвчнуудийн талаар дэлгэрэнгуй мэдээлэл: healthnewsmn.blogspot.com
Цагаан чи битгий хуцаад бай АН-ийн мулгуунууд баахан буруу нэр өгснийг солихгүй яадаг юм "Гадаад хэргийн яам" гэдэг утгагүй нэр,Дотоодод ХЭРЭГ эрхэлж гадаадтай ХАРИЛЦДАГ юм Иймд "Гадаад харилцааны яам" нь зөв ш дээ Баасыг чинь л цэвэрлэсэн байна Өөр яалгах гэсэн юм
ЦАГАН ЧИ ХОЛ ОЧООД ХУЦ ХОНХОРТ ОЧООД ХЭВТ
За ЭЛбэг эрх биш ерөнхийлөгч ухаантай юм ганц нэг зүйл хэлж л байг.Энэ Цагаан юу ч билээ гүйх нохойд гүйхгүй нохой саад гээч юм дуугаа тат чи.Үзэл баримтлалаа дагаад үндсэн чиг үүргийн яамны тоог нэмсэн нь зөв.АН-ынхан хэзээ ийм цөөн хүн дан дээлтэй байлаа.Барууны үзэлтэй гээд ард түмнээ хог дээр хаясан биз дээ.Засгийн ажлыг битгий уяад бай.Буруудсан ч хариуцлагаа хүлээх нам нь ган болохоор хөндлөнгөөс хөлөө тат АН-ынхаан