sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдах тов зарлажээ.
 
Одоогоор УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэрэв бүлгийн хуралдаан сунжрахгүй бол байнгын хороо өнөөдөртөө багтан хуралдах төлөвтэй байна.
 
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч одоогийн өргөн бариад буй буруу жишгийг цэглэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Ерөнхий сайдад хандаж Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулахыг хүсээд буй.
 
Харин УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийхээр зар тараасан ч цуцалжээ. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг