sonin.mn
ПАРИС. /ВВС/. Ливид “тагнуулын эрсдэлтэй ажиллагаа” явуулж байсан Францын нисдэг тэргийг буудаж унагасны улмаас гурван франц цэрэг амиа алдлаа гэж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэв.
 
НҮБ-ын дэмжлэгийг хүлээдэг Ливийн Засгийн газар уг хэрэгтэй холбогдуулан "Францын цэргийн оролцоо нь Ливийн бүрэн эрхт байдлыг зөрчсөн явдал байсан бөгөөд Францын Засгийн газрын мэдэгдэлд дургүйцэж байна" гэж мэдэгджээ.
 
Францын тусгай хүчнийхэн Ливид тагнуулын ажиллагаа явуулж байгаа тухай тус улсын  Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Стефан Ле Фолл лхагва гарагт анх удаа мэдэгдсэн байна.
 
Харин Ливийн албаны хүмүүс лалын босогчид Францын нисдэг тэргийг буудан сөнөөсөн гэж мэдэгдсэнийг “АР” агентлаг уламжиллаа. Ням гарагт Бенгази хотын ойролцоо Францын нисдэг тэрэг рүү буудсан бөгөөд түүнд сууж явсан цэргүүд бүгд амиа алдсан гэж мэдээлэлд дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг