sonin.mn
УИХ-ын Анхдугаар чуулганаар өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилох тогтоол баталсан. 
 
Учир нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Тиймээс УИХ-ын даргын санал болгосноор тус албан тушаалд Ц.Цолмонг томилсон. 
 
Уг асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Ц.Цолмон ажлаа хүлээн авч, тамга тэмдэгээ гардсан байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг