sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдаан зарлажээ. 
 
Тус хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хууль, тогтоолын төслийг хэлэлцэх бололтой. Мөн байнгын хорооны даргын асуудал хэлэлцэгдээгүй хүлээгдэж байгаа юм. 
 
Өчигдөр тус байнгын хороо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг чөлөөлж, Ц.Цолмонг томилох асуудлыг хэлэлцсэн юм. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг