sonin.mn
ТОКИО. /Prensa Latina/. Монголд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sharp” компани мэдэгдлээ.
 
Тус компанийн мэдэгдсэнээр, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Shigemitsu Shoji” компани Монголын талын түнш болох “Solar Power International” ХХК-тай хамтран нарны эрчим хүчийг ашиглах анхны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх аж.
 
Төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Энэ нь Монголын хувьд нарны эрчим хүчийг ашиглах хамгийн анхны томоохон цахилгаан станц юм гэж мэргэжилтнүүд хэллээ.
 
“Sharp”-ын мэдэгдсэнээр, Монголын хойд нутгийн Дархан хотод тус цахилгаан станцыг энэ сарын сүүлчээр барьж эхлэх бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар товложээ. Мөн тус компани мэдэгдэхдээ “энэ цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар Монголд хүлэмжийн хий буурна” гэв. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг