Өнгөрөгч дөрвөн жилд МАН-ынхан зөвхөн давхар дээлтэй Засгийн газрын сайдуудаар улс төр хийж, бараг л биднийг та бүхэн сонгочихвол мэргэжлийн, УИХ-ын биш хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж, дэд сайдын орон тооноос татгалзаж, хэрэгтэй хэрэггүй яам агентлагийг татан буулгаж, төрийн албыг цомхон болгоно. Гагцхүү та бүхэн бидэнд л итгэх хэрэгтэй, саналаа өгчих хэмээн улстөржиж байв.
Гэтэл энэ явдлаас хойш хоёрхон жилийн дараа өнөөх давхар дээлийг үхэн үхтэлээ эсэргүүцэх тангараг өргөж байсан МАН-ынхан хэлсэн амнаасаа ухарч, хийж байсан үйлдлээ мартаж орхижээ. Дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин байсан тэдний улс төр хийж байсан сэдэв нь зөвхөн давхар дээлтэй сайдууд, мэргэжлийн бус Засгийн газар байсныг ард түмэн өнөө хэр мартаагүй, мартах ч үгүй биз.
Харамсалтай нь МАН-ынхан мартаж орхиод өнөөдөр мэргэжлийн бус мөнгөний, давхар дээлтэй, данхгар бүтэцтэй Засгийн газар байгуулах унгана гэгчээр 90 жилийн туршлага, боловсон хүчний чадвар чадавхаар гайхуулж ирсэн тэд салбарын талаар өчүүхэн ч мэдлэггүй, мөнгөлөг өнгөлөг нэгэнд сайдын суудал худалдах хүртлээ доройтчихсон гэж хэн санах билээ.
МАН анхнаасаа УИХ-ын даргаа томилохоос эхлээд шүүмжлүүлж эхэлсэн. Намын даргын хуваарь ачааны хүндийг үүрч, ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай М.Энхболд дарга хариуцлагаас зугтаж алх тогшихыг илүүд үзсэн нь иргэдэд таалагдаагүй. Аймгийн Засаг даргын хэмжээний нэг улстөрчид хамаг ачаагаа даатгаж орхиод бултаж орхисон тэрбээр дөрвөн жилийн дараа надад хамаагүй ээ, би хуулиа л боловсруулсан хэмээгээд сууж байх нь тодорхой байгаа юм.
Ерөнхий сайд нь томилогдсон өдрөөсөө эхлээд л өөрийн гэсэн толгойгүй, мэдлэггүй гэдгээ харуулж түмний булай болж байх жишээтэй. Дэлхийн 51 орны удирдагчид чуулсан том хэмжээний уулзалтын үеэр англи хэлний мэддэггүй, Ардын засгийн Ерөнхий сайд маань хөшигний цаана нуугдсаар байгаад зочдоо явуулав. АСЕМ хэмээх энэ том боломжийг шүүрч аваад хөрөнгө оруулалт, том том бодлогын асуудлыг ярих ёстой Ерөнхий сайдынхаа эр чадлыг монголчууд харж чадсангүй.
Чин үнэнийг хэлэхэд, чадваргүй Ерөнхий сайд гэдгээ л харуулж, Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө ард нуугдаж суусаар үлдлээ, тэр. Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ ч өөрийн гэсэн толгойгүй гэдгээ харуулж, хэдэн том компанийн төлөөлөгч нарт эрх мэдлээ атгуулж орхисон гэдгээ харуулан. Энэ байдлаас харахад, Ж.Эрдэнэбатаас мөрний хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол төрийн бодлогын шийдвэр хүлээх хэрэггүй нь тодорхой байгаа юм.
Гагцхүү цөөхөн хэдэн компанийн эзэд хэрхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг л харах нь. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат өнгөрөгч Мягмар гарагт Ерөнхийлөгчид Засгийн газрын бүтцийг танилцуулсан юм.
Тодруулбал, 13 яам, 16 сайдтай Засгийн газрын бүтцийг өргөн барихдаа өмнөхөөс нэг их дээрдүүлээгүй, харин ч шинэчлэлээс ухарсан, амжилттай явааг нь устгасан, АН-ын хийснийг үгүйсгэсэн бүтэц өргөн барьжээ.
Монгол төрийн хамгийн зөв шийдвэр болсон Аж үйлдвэрийн яамыг татан буулгах шийдвэрт хүрснээрээ Ардын намынхан халамжаар тэтгэж, ард түмнээ ядуу байлгах сонирхолтой гэдгээ харуулсан юм. Ардын намын улстөрчид өнгөрсөн дөрвөн жил олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа хэмээн хөмсөг зангидан халаглаж ярьж байсан нь олонтаа. Төрийн буруу шийдвэрээс аж ахуйн нэгжүүдээ хамгаална хэмээн ам гарч байсан нь олон.
Гэвч ачир дээрээ тэд яамгүй болгож аж ахуйн нэгжүүдийг дампуурал руу хөтөлж байна. Аль нэг яамны халаасанд явж ирсэн үндэсний үйлдвэрлэгчдийг өмнөх хатуу хувь зая а руу н ь тэд хөтөлчихлөө. Үйлдвэржилтээс татгалзаж, олон мянган баялаг бүтээгчдийг орох оронгүй, оочих аягагүй өөрийн гэсэн бодлогогүй бор зүрхээрээ зүтгэ хэмээн хөсөр хаясан тэдний энэ үйлдлийг Ерөнхийлөгч зөвшөөрөхөөс татгалзаж, зөвшилцөхөөр ирүүлсэн бүтцийг буцаасан. Гэсэн ч Ерөнхийлөгчид зөвхөн танилцуулах л үүрэгтэй учраас МАН-ынхан энэхүү бүтцээ өчигдөр УИХ-ын даргад өргөн барьж, улмаар намын бүлгээрээ хэлэлцэж, үргэлжлүүлэн байнгын хороогоор хүч түрэн хэлэлцэв. Өчигдөр 20.00 цаг өнгөртөл хуралдсан ч тэд эцсийн шийдвэр гаргаж амжаагүй байсан юм.
Ерөнхийлөгчийг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг өнгөрөгч парламентын үед өргөн барихад хоёр гараа өргөөд дэмжинэ хэмээж байсан МАН-ынхан, өнөөх дэмжиж байсан хуулийнхаа эсрэг, хоёр гараа өргөн дэмжихээ илэрхийлж байсан Ерөнхийлөгчөөсөө зөрж шийдвэр гаргав. Хэлсэн үг хийсэн үйлдэл хоёр нь алд дэлэм зөрчихлөө. Гаргасан бодлого, шийдвэрийг нь эсэргүүцэх хүчтэй сөрөг хүчин байхгүй учраас тэд ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж энэхүү бүтцээ ч 100 хувийн саналаар батлах нь ч тодорхой байгаа юм.
Ж.Эрдэнэбат сайдын өргөн мэдүүлсэн 16 сайдын 10 нь УИХ-аас томилогдох, тухай яриа ч хэвлэлээр гарч, эхнээсээ сайд хэн байх тухай таамаглал гарч эхэлжээ. Зарим нь сайдын суудлаа булаалдаж өөр хоорондоо булхай луйвраа дуудалцаж, мөнгөлөг нэг нь салбарын хөгжлийн талаар телевизийн эфирээр тасралтгүй таван цаг ч ярьж байх жишээтэй. УИХ-ын хууль боловсруулах шат дамжлага, байнгын хороонд харьяалагдаж хуулийн төслийн ажлын хэсэгт ч орж үзээгүй шинэ ковууд сайдын суудалд санаархаж, хэвлэлээр эгээ л өөрийгөө ардын баатар хэмээн бичүүлэхээс наагуур аашилж байна.
Фракцын улс төр байдаггүй хэмээн бардамнадаг МАН-ынхан энэ өдрүүдэд л ёстой жинхэнэ авираа гаргаж, нохой гахайдаа хүрч, идсэн ууснаа эр, эмгүй дуудалцаж байгааг эмгэнэл гэж хэлэхээс өөр яалтай.
Сайдын суудлыг 20 тэрбумаар үнэлж, мэддэгтэй нь биш мөнгөтэй нь орж ирэх боломжийг бүрдүүлсэн тухай ч хэвлэлээр бичиж байна.
Хэрвээ энэ бүгд үнэн бол мөнгөлөг, өнгөлөг, баян айлын нялх сэнгүмүүд төрийн сайдын суудлыг тэрбум тэрбумаар худалдаж авах нь ээ.
Ард түмний итгэл рүү Ардын намынхан ус цацаж байна. Компанийн бизнесээ улсын мөнгөөр тэтгэгч, авгай хүүхний хэрүүлээс ахиж үзээгүй залуусаар сайд хийлгэх хүртлээ боловсон хүчний доройтолд орчихсон хэрэг үү, МАН-ынхаан.
Энэ байдлаас ажихад, Ж.Эрдэнэбатын толгойлох Засгийн газар цөөхөн хэдэн компанийн эздийн мэдэлд очиж, төрийн бодлого шийдвэр зөвхөн цөөн хэдэн компанийн эздийн дохио зангаагаар гарахад хүрч магадгүй болоод байна. УИХ-ын 10 гишүүнээр сайд хийлгэж, хууль боловсруулах, хуулийг гүйцэтгэх ажил нь нэг тогоонд орж хутгалдах шийдвэрийг энэ нам гаргасан гэхэд итгэмгүй.
Өнгөрсөн дөрвөн жилийн улс төр, элдвийн жагсаал цуглаан, сөрөг хүчний гишүүдийн амнаас гарч байсан тэр бүх үг, үйлдэл ямар ч үнэ цэнэгүй байсан хэрэг үү. Монгол Улсыг хөгжүүлнэ хэмээн амлаж гарч ирсэн МАН-ынхан мөнгөөр сайдын суудлаа үнэлж, мэргэжлийн бус хүмүүсээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүрсэн гэдэгт ард түмэн итгэхийг хүсэхгүй байгаа нь илт.
Төрийн суудал мөнх биш. Тиймдээ ч дөрвөн жилийн дараа бүрмөсөн улс төрийн тавцангаас арчигдахыг хүсээгүй л бол ядахдаа мэргэжлийн Засгийн газар байгуулах сан. Чаддаг нь мэддэг ажлаа хийж, бор халзан хонинууд, мөнгөний гишүүд нь суудлын бөглөөсөө л хийж суувал дээрсэн.
Ядахдаа л яамны ажил яаж явдгийг мэддэг, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа байнгын хороо ч болов даргалаад үзчихсэн хүнээр сайд томилохгүй бол өнөөх шүүмжлээд байдаг Ардчилсан намаасаа ч арчаагүй харагдах нь байна шүү, МАН-ынхан минь.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Za AN-aas l deer
МАН бол шүүмжлэгч хэрүүлч нам ажил хийж чадахгүйэээ нэгэнт бид сонгосон болохоор олон жил хүлээж дээ
1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халж ийм жишгийг тогтоосон ш дээ, хүн болгон мэдэж байгаа ш дээ. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 насны нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ. Ажил хийж сураагүй хариуцлага хүлээх ямарч чадваргүй Худалч Хулгайч Гоншигнохоос өөр зүйлгүй АНы тавиул новшнуудыг бүгдийг нь халах хэрэгтэй
Өнөртогтох чи өөртөө л эзэн бол.Саваагүй нохой саранд хуцав гээч битгий бол.10 сайд гэж санаанаасаа битгий гөрд.Захиаллагаар хэдэн бор юмны хойноос унаж үхэх хэрэггүй.
Ман бол үмхий нам маш үмхий салхи оруулах хэрэгтэй Удахгүй та нар мэдэрнээ
Хүн гөрдөхгүй, худлаа шаахгүй, хууль зөрчихгүй юм бол АНы гишүүн байгаад яах юм бэ. Идэх, эвдлэх, жавьжлах, Гоншигнох нь АНы суурь хүмүүжил ш дээ.
MAH=AH. yag adilhan, neg teregnii 2 dygyi gedgiig odoo medej baigaa yum yy, sereech.
МАН ямарч байсан монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргах ёстой.
Талцахаа болъё. Наадуул чинь ямар ч ялгаагүй нэг тэрэгний дугуйнууд. Бидний хэрүүл л тэднийг цэцэглүүлээд бн
өнөртогтоход одоо хаалтын гэрээ хийж мөнгө өгөх хүн байхгүй болсон учраас үүнээс өөр арга алга
MAN iinkhan arai deer ard tumentei khuvaaj iddeg baikhaa...
Сайдын суудлыг 20 тэрбумаар үнэлж, мэддэгтэй нь биш мөнгөтэй нь орж ирэх боломжийг бүрдүүлсэн,,, Ийм юмыг АН-ийнхан л хийдэг байсан биз дээ, Өгөртогтох оо Шантаажны үе Хаалтын гэрээ цагаа өнгөрөөж байна Цаг үеээ зөв мэдэр, Чамайг тоож Хаалтын гэрээ гэж мөнгө өгөх хүн одоо байхгүй Санаанд орсноо хуцаж л бай
За мэдэхгүй өмнхөөсөө дор өмхий новшнуудыг өөд нь залчихсан юм биш биздээ базарваань!Угаасаа Ж.Эрдэнэбат хүүхэлдэй гэдэг нь илт боллоо.Хэдэн хүн сарвалзуулж хэр зэрэг самардаг болдоо гай гэж.Уул нь АН хулгайч худалч дотоодын дайснуудаа өвдсөн шүд шиг суглаж хаяад байсан бол өнөөдөр ард түмэн ингэж МАНрахгүй байсиймаа.Төрд гархаараа бэлчээрийн үхэр шиг дураараа болчихдог ард түмний болон ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргаад байгаа новшнуудыг ард түмэн бид эргүүлж татах эрхтэйл баймаардаа тиймүү үгүй юу?!!!!!
hervee ard tumniig elbegdorj shig hulhidval dorovhon jiliin daraa an luivarcidiin hoinoos yavna shuu negiig zailuulj bolson hoerdahiig ni zailuulj baij mongol uls zever eruul niigemtei bolno
za dampuu mongol davahar deel 100 sayniin ded said heden ulsiin mongoor bayjsan avlagchidiin hvvhedvvdiig erhlvvlj zugaag ni gardag l hvmvvs chin MAHd l bn daa 1 teregnii 2dugui bn shvv dee AHaasaa deer dehi um bn uu kkkk hulahduulj handagvi mongolchuudaa gej heheheheh
Д.Өнөрболорын “Сөүл” ресторанд монгол охид биеэ үнэлж байна Зайсангийн тэргүүн хатагтайгаар тодроод буй Д.Өнөрболорын “Сөүл” ресторанаар манай сурвалжлах тусгай групп өнгөрсөн баасан, бямба гарагт зочиллоо. Тус ресторанд тусгай үйлчилгээ үзүүлдэг ширээний залуухан зугаацуулагч охид бий гэдгийг сонсоод нүдээр үзэх гэж очсон нь энэ. Биднийг очиход нам гүмхэн байсан ч оройн 21:00 цагаас хойш үйлчлүүлэгчид ирж, хөл хөдөлгөөн ихтэй болов. Тус рестораны караокед ширээний гэгддэг охид байх аж. Хувцаслалт, биеэ авч яваа байдлаас нь харахад юу хийдэг нь тодорхой эдгээр охид гадаадаас ирсэн зочидтой нэг хүний цагийн хорин мянган төгрөгөөр сууж, наргиж цэнгэдэг гэдгээ нуугаагүй. Охидоос ирсэн зочид сонголтоо хийж авдаг юм байна. Ямар ажлаар яваагаа охидод нууж хаалгүй хэлж, илэн далангүй ярилцахыг хүсэхэд зарим нь дургүйцээгүй юм. Биднийг сууж байхад солонгосчууд л олноороо орж ирж байв. Солонгосчууд болсон хойно нөгөө ямаан омгоо гаргаж, зөөгч охидтой ярилцахын хооронд сандал ширээ өшгичиж, тэр хавиар бөөн юм болов. Гэтэл тун удалгүй нэг өрөөнөөс 10-аад охин гарч мөнөөх солонгосчуудын өрөөнд орж, гурван нь үлдэж бусад долоо нь буцаж гарч ирж байлаа. Зочид дуртайгаа шилээд авдаг гэж танилын маань ярьж байсан үнэн боллоо. Сиймхийг ашиглан хаалганы завсраар шагайхад хөгшин солонгосчууд охидыг хажуудаа суулгаад архи ууж, бүжиглэнэ, үнсэлцэнэ, биеийнх нь эмзэг хэсгүүдээс базалж барилах зэргээр аашилна. Нөгөө охид ч үүнд нэг их эмзэглэлгүй, шуудхан хэлэхэд мэргэшсэн мэт байх юм. soul resД.Өнөрболор хатагтай Зайсанг там болтол нь ухсан. Гэтэл үүндээ сэтгэл ханаагүй бололтой. Өдгөө өөрийнх нь өмчийн нэг “Сөүл” ресторанд монгол охид биеэ үнэлж байгааг мэдээгүй гэж мэлзэхгүй биз ээ. Манай сонин өмнөх дугаарууддаа Д.Өнөрболорын Зайсанд хууль бусаар газар авч, хэдэн төгрөгийн ашиг орлого олсныг дурдаж байсан. Хууль бусаар газар авахдаа ямартай ч дөрвөн компанийн нэр ашиглан орон сууц болгодог түүний ард нөлөө бүхий УИХ-ын гишүүд байдаг гэнэ билээ. Нөлөө бүхий томчуудтай холбоо сүлбээтэй гэгддэг Д.Өнөрболорт охидыг ширээний хүүхэн болгож, буруу замд татан оруулах, Зайсангийн дархан цаазтай газрыг сүйтгэх нь юу ч биш аж. Тэгэхээр энэ эмэгтэйтэй холбоотой хууль бус олон үйлдлүүд ар араасаа сунжрах төлөвтэй. Учир мэдэх хүмүүсийн яриагаар Д.Өнөрболорын компанид татварын шалгалт оруулах нь ч зүйтэй. Саяхныг хүртэл борогжуу амьдралтай байсан эмэгтэйг солонгос хөгшин баян эр мөнгөтэй болгож, дээдсийн хүрээнд хөл гишгүүлснийг нь аз гэх үү, эз гэх үү. Угаасаа өөрийн хөдөлмөрөөр мөнгө олоогүй Д.Өнөрболор бохир мөнгийг бохир аргаар олсон гэж ойр тойрныхон нь ярих юм билээ. Тэрбээр “Сөүл” ресторандаа өөрийнхөө зургуудыг үзэсгэлэн мэт эгнүүлэн тавьжээ. Энд одоогийн Ерөнхийлөгчөөс авахуулаад гадаад, дотоодын төрийн томчуултай татуулсан зургууд ч байлаа. Нэг үгээр мань хүн өөрийнх өө нэр нөлөөг орж ирсэн зочдод харуулахыг зорьжээ. Гэхдээ хүнд мөнгө байлаа ч хүн чанарын өчүүхэн ч болтугай хэлтэрхий бас байх ёстойг Д.Өнөрболор ойлгодог болов уу. Р.Саруултөгс
MONGOTEI BAYAN OLIGARHIIN TENEG HUUHDUUDIIG ERHLUULJ ZASAG BARIULDAG MAN MOHLIIN MUU ZAMDAA ORLOO
Шинэ засгийн газарт Чингис бондноос зээл авсан МАН ын гишүүд бүгд сайд болсон байна Зээлтэй гишүүд өрөө цайуулах хууль гаргуулж ард түмний уурыг хүргэх нь тодорхой болов Ирэх 4 жил том хэрүүлд ард түмэн минь тэсэхгүй болов уу
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
1991 хойших Монголын түүхэнд хамгийн анх АН 1996 албан хаагчдыг хомгорлон халж ийм жишгийг тогтоосон ш дээ, хүн болгон мэдэж байгаа ш дээ. Тэдгээр мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдын оронд амных нь салиа арилаагүй 20-30 насны нусан жулдрайнуудыг тавьснаар 2000 гэхэд Монгол элгээрээ хэвтсэн. Энэ хооронд ЗГ 4 удаа солигдход 4 удаа албан тушаалын наймаа хийгдэж АН анх үүнийг жишиг болгон тогтоосон. Ер нь Монголын одоогийн энэ заваан жишгүүдийн үрийг АН тарьж МАХНы Энхбаяр усалж тордсоныг бид бүгд мэднэ. Ажил хийж сураагүй хариуцлага хүлээх ямарч чадваргүй Худалч Хулгайч Гоншигнохоос өөр зүйлгүй АНы тавиул новшнуудыг бүгдийг нь халах хэрэгтэй
МАН сайн бн. Наад ард тvмэн гээд бгаа янхануудаа сайн хvчинд кккк
манай МАН-ыг муулж байж яадаг билээ. тэнэг Монголчуудыг бууудаж алаад бай Мнай энхрхий хайрт МАН. Ни бөао, ли жи ма дя ахао
ямар ард тvмэн байна тийм засаг байна олонхи ийм шийдвэр гаргасан хvссэн !!!!!!!
АН болдог МАН болдоггүй юм уу?амласаныг нэхээд байгаа бол хүн шиг амдарьяа улс шиг хөгжье бид???Сайд нарын тал нь мэргэжлийн бус ч дэд сайд,агендлаг газрын дарга нар бүгд мэргэжлийнх байх болно.Тий боловсон хүчин МАН -д захаас аваад олон байна.Харин АН-д боловсон хүчин байхгүй учир гудамжнаас хүмүүсээр дүүргэсэн нь одоо төрийн албыг үнэхээр хүчгүйдүүлж байна
МАН анхны алдаагаа хийх нь хийлээ, 2017 оны сонгууль АН-д очноо, Энхболдод биш, өчнөөн олон сайхан боловсон хүчнүүд байхад даан ч дээ
ugaasaa ali ch surug huchin show hiij baidiinshd.. maanag baihaaa.. iim yumiig odoo oilgoj baidag duup gar veee