sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн ард түмэн Европын Холбооноос гарах сонголт хийсэнтэй холбогдуулан ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг Олон улсын валютын сан буурууллаа.
 
Тус сан өчигдөр мэдэгдэл хийхдээ “дэлхийн эдийн засаг 2017 онд 3.4 хувиар өснө” гэжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгийг 0.1 хувиар бууруулсан үзүүлэлт юм.
 
Их Британийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулахад нөлөөлжээ.  Тус улсын эдийн засгийг 1.3 хувиар өснө гэж таамаглаж байсан бол энэ таамгийг 0.9 хувиар бууруулжээ.
 
ОУВС-гийн мэдэгдсэнээр, АНУ болон Хятадын эдийн засгийн өсөлтөд Brexit нөлөөлөх магадлал харьцангуй бага байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг