sonin.mn
СӨҮЛ. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийнхны хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д (comfort women) зориулсан санг Өмнөд Солонгос ирэх долоо хоногт байгуулна.
 
Энэ нь “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг “эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэх"-ийн тулд өнгөрсөн оны 12 дугаар сард Япон болон Өмнөд Солонгосын засгийн газруудын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгасан заалт юм.
 
Уг хэлэлцээрийн хүрээнд, “зугаацуулагч эмэгтэйчүүд" гэгдэж байсан, өдгөө нас дээр гарсан солонгос эмэгтэйчүүдийн нэр хүндийг сэргээж, тэдэнд туслахын тулд Өмнөд Солонгосын Засгийн газар тусгай сан байгуулах гэж байна. Японы Засгийн газар тус санд 1 тэрбум иен буюу 9 тэрбум орчим доллар өгөх юм.
 
Тус санг байгуулах бэлтгэл ажлыг хариуцсан хороонд ойр эх сурвалжийн мэдэгдсэнээр, “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д туслах санг энэ сарын 27-нд байгуулах ажээ. Тус хороог өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг