sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Баасан гарагт Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлогын талаарх мэдээллийг нэгэн баримт бичгээс олжээ. Энэ баримт бичгийг Эгийн тэнгисийн армийн командлалын штабын дарга асан, хошууч генерал Мемдух Хакбилен-д байсныг илрүүлсэн аж.
 
Мемдух Хакбилен нь Измир боомтод цэргийн эргэлт хийхийг завдсан хэргээр баривчлагдсан бөгөөд түүнд 27 хуудас бүхий “Тусгай үйлчилгээ” гэдэг нэртэй баримт бичиг байсныг олсон гэж аюулаас хамгаалах хүчний ажилтан мэдэгджээ.
 
Баримт бичигт дурдсанаар,  долдугаар сарын 16-ны бямба гарагт 03:00 цагт  бүх нисэх онгоцны буудал, боомтууд, гаалийн хяналтын цэгүүдийг хяналтдаа оруулж, 06:00 цаг гэхэд улс орон даяар хөл хорио тогтоохоор төлөвлөж байжээ.
 
Хэрвээ энэ ажиллагаа амжилттай болсон бол баримт бичгийг Туркийн Жанжин штабаас Агаар цэргийн хүчин, Хуурай замын хүчин, Тэнгисийн цэргийн хүчин болон Эргийн хамгаалалтын цэргийн командлал руу илгээх гэж байсан аж. Үүний зэрэгцээ халагдсан цэргийн албан хаагчдыг анги нэгтгэлдээ буцаж ирэхийг уриалсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг