sonin.mn
БЭЭЖИН. /PrensaLatina/. Хятад улсад олон газарт үер болж,  хөрсний нуралт үүссэний улмаас наад зах нь 14 хүн амиа алдаад байна. Тус улсын Хөбэй, Хөнань болон бусад мужид даваа гарагаас хойш ширүүн бороо тасралтгүйг орсны улмаас их хэмжээний хохирол учирчээ.
 
Хятад улсын Иргэний хэргийн яамнаас мэдэгдсэнээр, хойд нутгийн Хөбэй мужид удаа дараа үер болж, хөрсний нуралт үүссэний улмаас лхагва гарагийн оройны байдлаар 14 хүн амь эрсдэж, 72 хүн сураггүй болоод байна.
 
Эрэн хайх болон аврах ажиллагаа одоо ид өрнөж байна. Дээрх яамны мэдэгдсэнээр, Хөбэй мужид 7100 гаруй байшин барилга эвдэрч сүйдсэн ба 120 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.
 
Амьд үлдсэн хүмүүсийг аварч, хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг эн тэргүүнд тавихыг БНХАУ-ын дарга Си Зиньпин лхагва гарагт холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
 
Өнөөдөр Хөбэй болон Ляонин мужид ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Хятадын цаг уурчид мэдэгдээд, үер болон хөрсний нуралт үүсч болзошгүй учир сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг