sonin.mn
АСТАНА. /KAZINFORM/. Казахстан болон Монгол Улсын хооронд шинэ маршрутаар нислэг үйлдэх боломжтой гэж Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов мэдэгдлээ.
 
Тэрбээр мягмар гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ “манай улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам Баян-Өлгий –Алма-Ата болон Баян-Өлгий-Усть-Каменогорскийн чиглэлд нислэг үйлдэх асуудлыг авч хэлэлцэж байна” гэжээ.
 
Мөн Баян-Өлгий аймагт Консулын газар байгуулах, Улаанбаатар хотод Консулын газрын барилга барих асуудлыг судлахыг Казахстаны ГХЯ-нд үүрэг болгосон байна.
 
Г.Доржханд 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг