sonin.mn
БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд К.Кобландин МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ илгээжээ.
 
Мэндчилгээнд “МОНЦАМЭ” АГЕНТЛАГИЙН ДАРГА НОЁН А.БААТАРХУЯГ ТАНАА,
 
Танд Элчин сайдын яам болон хувийн зүгээсээ Агентлагийн түүхт 95 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье.
 
Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсын гадаад болон дотоод улс төр, эдийн засаг түүнчлэн нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөнддөг тэргүүний эх сурвалж болохын сацуу улс хоорондын найрсаг харилцаа, Монгол-Казахстан хоорондын харилцааг гол үүрэг гүйцэтгэсээр ирснийг үүгээр дурдъя.
 
Энэхүү завшааныг ашиглан Эрхэм хүндэт ноён А.Баатархуяг Танд болон Танай агентлагийн ажилд өндөр амжилт, хамт олонд аз жаргал, эв нэгдлийг хүсэн ерөөе” гэжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг