sonin.mn
ПХЕНЬЯН. /KCNA/. Энэ онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 60 жилийн ой болж байгаатай холбогдуулан Монгол Улсын ЭСЯ, БНАСАУ-ын ГХЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран ойн арга хэмжээг зохион байгууллаа.
 
Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын ЭСЯ, БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хороотой хамтран кино өдөрлөг зохион байгуулав. Уг өдөрлөгт БНАСАУ-ын “Их удирдагч нөхөр Ким Ир Сен-ий гадаад улсуудын удирдагчид, өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтууд” хэмээх түүхэн баримтат киног үзүүлэв.
 
Тус арга хэмжээнд Монгол Улсын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Л.Хаш-Эрдэнэ тэргүүтэй дипломат ажилтнууд болон Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн дарга бөгөөд БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дэд дарга Пак Гён Ил болон холбогдох албаны хүмүүс, Пхеньян хотын иргэд оролцов.
 
Энэ сарын 19-ны өдөр Монгол Улсын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Л.Хаш-Эрдэнэ тэргүүтэй дипломат ажилтнууд суугаа орны Бэлэг дурсгалын музейд зочиллоо. Тэд БНАСАУ-ын удирдагчдад БНАСАУ-ын иргэд болон БНСУ, Япон болон бусад улсад оршин суугаа солонгосчуудаас илгээсэн бэлэг дурсгалын зүйлүүдийг үзэж сонирхов. Мөн өдөр ЭСЯ-ны хамт олон энэ онд шинээр ашиглалтад орсон Шинжлэх ухаан технологийн төвд зочиллоо.
 
А.Цацралт 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг