sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Б” танхим буюу "Жанжин Сүхбаатар"-ын танхимд хуралдаж байна. 
 
УИХ-аас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өнөөдөр эцэслэн баталсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа юм. Уг хуралдаанаар Засгийн газрын танхимын гишүүд буюу сайд нарыг тодруулна.  Хуралдаанд тус намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг