sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдах гэж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан.
 
Үүнтэй холбогдуулж тус намын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ сайд нарын томилгоог хэлэлцсэн юм.  Энэхүү томилгооны асуудлыг одоо бүлгийн түвшинд хэлэлцэхээр болж, хуралдааны зар тараасан аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг