sonin.mn
Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
 
Тодруулбал төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулбал 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд дурджээ.
 
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 2,541.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелэж, өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага үзүүлэлттэй гарчээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг