sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр шинэ Засгийн газрыг бүрдүүлэгч сайд нар болон УИХ-ын байнгын хороодын дарга нарыг томилно. 
 
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өчигдөр сайд нарт нэр дэвшигчдийг тодруулсан. Мөн УИХ-ын найман байнгын хороод хуралдаж, тус бүр дарга нараа томилсон юм.
 
Тодруулбал
 
- Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр,
- Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны даргаар Л.Энх-Амгалан,
- Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл,
- Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар,
- Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
- Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва,
- Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд,
- Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нарыг томилсон. 
 
Нийт 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллах болсон шинэ Засгийн газрын сайд нарын хувьд, 
 
1. Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.Эрдэнэбат
 
2. Монгол Улсын Шадар сайд - У.Хүрэлсүх
 
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.Мөнхбат
 
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Оюунхорол
 
5. Гадаад хэргийн сайд - Ц.Мөнх-Оргил
 
6. Сангийн сайд - Б.Чойжилсүрэн 
 
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.Бямбацогт
 
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.Номтойбаяр
 
9. Батлан хамгаалахын сайд - Б.Бат-Эрдэнэ
 
10. Барилга, хот байгуулалтын сайд -  Г.Өнөрболор
 
11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.Батсуурь
 
12. Зам, тээврийн сайд - Д.Ганбат  
 
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.Дашдорж
 
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Анандбазар 
 
15. Эрчим хүчний сайд - Д.Цэнгэл 
 
16. Эрүүл мэндийн сайд - Ж.Цолмон нар тодорсон юм. 
 
Дээрх 16 сайдын 8 нь УИХ-ын гишүүн болон сайдын ажлыг давхар хашдаг буюу "давхар дээлтэй" байх бол 8 нь "дан дээлтэй" аж. Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх нь өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.
 
Харин Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г.Өнөрболор нь “Сөүл” группийн захирал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазар "СодМонгол" группийн захирал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигч Ж.Батсуурь нар УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Цэнгэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмон Эрүүл мэндийн дэд сайд асан юм. 
 
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх сайд нар болон байнгын хороодын дарга нарыг эцэслэн батлана. Гэхдээ одоогоор чуулганы цагийг товлоогүй байна. 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг