sonin.mn
ТРИПОЛИ. /Xinhua/. Францын байлдааны нисэх онгоцнууд Бенгази хотын зүүн захад агаараас цохилт өгч, 16 босогчийг устгалаа гэж Ливийн албаны хүмүүс мэдэгдэв. Бөмбөгдөлтийн дараа босогчид Эбжабиа хот руу ухрахаас өөр аргагүйд хүрсэн гэж албаны хүмүүс мэдэгдэлдээ дурдав.
 
Ливи дэх цэргийн ажиллагаанд оролцож байсан Францын гурван цэрэг амиа алдсан тухай тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдсэн билээ. Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Францын цэрэг амиа алдаж байгаа нь энэ юм.
 
Энэ цаг мөчид бид Ливид эрсдэлтэй ажиллагаа явуулж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдээд, гурван цэрэг нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсаныг дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг