sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 17 цагаас хуралдах тов гарчээ.
 
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар байнгын хороодын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн хуралдаанаар шинэ сайд нарын асуудлыг авч хэлэлцэнэ байх гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч сайдын нарын томилгоог Ерөнхийлөгч эргэж зөвшилцөх хэрэгтэй гэсэн тул МАН томилгоогоо эргэж харсан бололтой байна.
 
Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сая УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ. Ингэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлжээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг