Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ;
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Шадар сайд асан Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авлаа. Ц.Оюунбаатар “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээ У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч байна. У.Хүрэлсүх бол Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай төрийн зүтгэлтэн” гэдгийг тодотгоод ажилд нь амжилт хүслээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.МӨНХБАТ;
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа С.Баярцогт шинэ сайдад амжилт хүсээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Монгол төрийн “гал тогоо”. Танд маш өндөр хариуцлага оногдож байна гэдгийг тодотгоод, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариу талархал илэрхийлж, Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, нээлттэй, ил тод зарчмыг баримталж, Монгол төрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.
Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН;
Сангийн сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Сангийн сайд асан Б.Болороос ажлаа хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар Сангийн яаманд хүрэлцэн очиж, ажил хүлээлцэхэд байлцав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нар яамны тамга, зарим баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө.
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны бүтцийг нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам болгохоор шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нарт талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт нь хүсэв.
Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ;
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа хүлээн авсныхаа дараа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа тус салбартай ойр ажиллаж ирсэн, 1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан гэдгээ онцлоод батлан хамгаалах салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтарч, уламжилж ирсэн төрийн бодлогыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Батлан хамгаалахын дайчид жагсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон салбарынхаа сайдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ;
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Оюунхоролыг танилцуулж, сайд асан Н.Батцэрэг шинэ сайдад тамгаа хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд тус салбарын сайдаар хоёр дахь удаагаа томилогдож, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ;
Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, Ц.Мөнх-Оргил сайдад ажлын амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ;
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Бямбацогт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжаваас ажлаа хүлээн авлаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нараас нэгтгэн шинээр нэгтгэн байгуулсан яамныхаа тамгыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ болон тус яамдын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.
Зам тээврийн сайд Д.ГАНБАТ;
Зам тээврийн сайдаар томилогдсон Д.Ганбат сайд асан М.Зоригтоос үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар байлцаж, яамны тамгаа хүлээн авсан Д.Ганбат сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
БСШУС-ын сайд Ж.БАТСУУРЬ;
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Ж.Батсуурьт тус яамны тамгыг гардуулан өгч, амжилт хүслээ.
Ажил хүлээлцэхэд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон яамны хэлтэс, газрын дарга нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
MAN mash sain ajillaj bgaa,yaj ch bodson mongoliin uugan uls toriin huchin shuu dee,huuchin buunii hugarhai gej ug bdag,said nariig batlah chuulgan shonjingoo huraldaj bhad buh gishuud ni mundag salhilga battai, suudal deeree hurtel emh tsegtstei suuj haragdsan shuu omnoh 4 jild yostoi aimaar bdag bsan ,toriin erh barih ih hurliin chuulganii tanhimd arai ch dee gemeer l yum bdag bsan.ard tumnii hundlen bishirch shutej,tordoo zalbirch suudag ordong tiim bdald oruulj suudag yos surthanuungui humuusees neg moson salj chadsan ni sain hereg bolson.mongogui ch gesen tor mini tovshin amgalan bj bval boloh ni ter gej olon zuun ovgod hogshid bodoj suudag shuu dee!!!
Za gutsaa ungursun 25 jil yugaa hiij baisiin ursgalaaraa l hugjij irsen baih.chi yasan odoo shine ajild tomilogdoh geed bayasaac bna uu
2012 on bol opgil bdn shu.daanch daraa n AN guai samraad 25 jileer uhraatsan .bugd l medej bgas lvda
sahilga battai,..
neg ich hadag iandar bolson hulgaich nar iadahad hadag iandar ni tovdiinh. uhruudiig zahiin 1 tovd shoolj doromjildog doo. tarhigui maluud tovduuded hurtel ner nuurgui
МАН ирэх даваа гаригаас өмнө засгийн газраа бүрдүүлээд бүх сайдуудаа томилоод засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газар бүтэн нэг сар юу ч хийсэнгүй. Ерөнхийлөгч МАН-ын томилсон сайдуудыг хүлээн зөвшөөрч засгийн газрын ажлын хийлгэх хэрэгтэй.
За ингээд их халиа солио, улс төрийн албан тушаалын наймааны эрин үе эхэллээ. Бидний хүссэн сонголт
Huts chi AN.iin yamarch chadvargui ymnuudiig solihgui geed yahiim
5 ХҮН ДУУДАХ ТУШААЛ ӨГСӨН МӨНХ-ОРГИЛЫГ ЭЛБЭГДОРЖ ДЭМЖЖЭЭ..МӨНГӨ Ч ХҮЧТЭЙ ЮМАА..
САЙДЫН СУУДЛЫН ХАНШ 5 ТЭРБУМ ГЭЛЦЭХ ЮМ.ЭНЭ ҮНЭН БАЙДАГ БОЛОВ УУ.ТАМГАА ӨГЧ БАЙГАА УЛС Нь МАЛИЛЗАЖ ИНЭЭЦГЭЭГЭЭД САЙН УУЖ ИДЭЭРЭЙ МИНИЙ ГАНЦ НЭГ УЛСЫГ БИТГИЙ ХАЛЖ СОЛИОРОЙ ГЭЖ ЕРӨӨЖ БАЙГАА БОЛОВ УУ.
Энэ хулгайч ,луйварчидад хийх ажил бхгуй,ажил хийнэ ч гэх сэтгэл хусэл бхгуй шуу дээ,хувийн эрх ашиг, кампоний,намын эрх ашиг гэж л явдаг шуудээ,ийм жишиг уе уеийн хулгайч,луйварчид тогтоосон тэр жишиг замаараа л явна,ард тумэн наана нь орилж хашгирч чарлаад тэд сонсохгуй,еедеес нь салаавч егеед сууна даа, мен ч их сансана газар 9 хоног хоосоон гэж энэ шуу дээ
МАН-ын сайдууд нүдэнд дулаахан, өнгөлөг, бас ухаалаг, эрдэмлэг, чадварлаг, мэргэжлийн харагдаж байна. Ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье. ТА нар чаднаа, ард түмэн чинь дэмжиж байна
Uul uurhain saidaar bat erdene guaig tavihgui.elbegiin hiisen buh litsentsiig ilchilj ustgah baisiim.
Дашдорж гэдэг нөхөр чимээгүй мөртөө их мөнгөтэй юмаа.Мэдээж мөнгөөр сайд болж байгаа нь ойлгомжтой байна шүү дээ.Боловсролтой мэдлэгтэй хүн нэг ч алга.
МАН анхнаасаа ялагдаж,сөнөж байгаагаа харууллаа.
АН-ийнхнийг бодоход аргагүй л сайн хүмүүс тавигдлаа, халзан Гантөмөр нь зугтаад алга болоо юу
Uhsen hatsani mergejliin zasgiin gazar. MAH-n hulgaichuud.
МАН бүх сайд нараа томилоод засгийн газраа бүрдүүлчихсэн бол маргаашнаас засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Та нарыг сайд нараа сонгож засгийн газраа бүрдүүлэх гэсээр байтал улс орон хэцүүдэх гээд байна шүү.
Oligtoi medleg bolovsroltoi hun bainuu ene door? Hurelsuh ulaan casinochin, huuhemseg soel surguul oligtoi yum baihgui, nomtoibayar mungtoi bolohoos nom surguul maaruuhan geed yavbal oligtoi hun er haragdahgui l baina. Za yahav harj l baihaas, odoo ajilaa ehelehgui bol uls oron hetsuudlee. ..
Ene AN gj uls oronii hogjil uhraaj ediin zasag alsan ymnuudiig hariutslagiig n uuruulj idsen uusan mongoo avii uls
ASEM -iin nuser tom ajliig erviih derviiheeree mongolchuud bugdeeree hicheen zutgej bj naadam dunduuraa hamtadgan bj arai gej duusgaad l,...sayhan 18 nd ajliin odor ehlesen shuu dee,harin ch ih hurtdai l ajil uragshilj bgaa,negent songuuliin dungeer yalalt baiguulj garch irsen uls toriin huchnee demjeed ajil torliig ni sain hiilgeh l uldej bgaa,tomilogdson saiduud bugdeeree ih hurald suuj ,sorog huchin bolj ,huuli batlaltsaj yavsan turshlagatai ,huuliaa medej bgaa humuus uchraas ergelzeh zuil bhgui bnaa,ta buhend ajliin ondor amjilt husei!!!
МАН-ын Hulgaich nar нүдэнд дулаахан, өнгөлөг, бас ухаалаг, эрдэмлэг, чадварлаг bish харагдбайна.
МАН-ын засгийн газар хурдан монгол улсыг эдийн засгийн хямралаас гарга, төгрөгийн ханшийг чангал.
sain ajil geed bogsond n algadvaa