sonin.mn
Дорнод аймгийн Цагдаагийн газар оны эхний зургаан сарын гэмт хэрэг зөрчлийн тайлангаа гаргав. Он гарсаар бусдын эд хөрөнгө хулгайлах, хүний амь нас хохирсон, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг урьд оны мөн үеэс 1,1-100 хувиар өсч, дээрэмдэх, булаалт, байгаль хамгаалах журмын эсрэг,  залилах, танхайрах, албан тушаалын,  зам тээврийн,  бусад төрлийн хэрэг урьд оны мөн үеэс  20-100 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
 
Гэмт хэргийн улмаас 6 хүн нас барсан нь урьд оныхоос 45,4 хувь,  115 хүн гэмтсэн нь урьд оныхоос 21,2 хувиар тус тус буурсан байна. Харин гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 38,4 хувь нь согтуугаар хэрэг үйлдсэн байжээ. Нийт гэмт хэргийн  10,3 хувийг эмэгтэй, 5,9 хувийг насанд хүрээгүй иргэд үйлджээ.   
 
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг