sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын харилцаа холбооны “Verizon” компани “Yahoo” компанийн хайлтын системийн болон зар сурталчилгааны бизнесийг таван тэрбум доллароор худалдан авч магадгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэрээ байгуулах тухай хэлэлцээг хийнэ гэж хоёр компани баасан гарагт мэдэгджээ.
 
АНУ-ын “Yahoo” компани өнгөрсөн хоёрдугаар сард цахим ертөнцийн гол бизнесийнхээ стратегийг шинэчлэх зорилготой байгаа гэдгээ мэдэгдэж байсан билээ.
 
Харин “Verizon” компани худалдан авах гэрээний талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд тэд АНУ-д арилжааны зах зээл өнөөдөр нээгдэхээс өмнө албан ёсны мэдэгдэл хийж магадгүй байна.
 
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд “Yahoo” компани зар сурталчилгааны үйл ажиллагааны ерөнхий төлвийг өөрчлөхийг оролдсоор ирсэн юм.  2012 онд “Yahoo” компани гүйцэтгэх захирлаар сонгогдсон Марисса Майер компанийн орлогыг нэмэгдүүлэхэд бага хэмжээний дэвшил гаргасан байна.
 
Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр тус компани энэ оны хоёрдугаар улиралд 440 сая долларын алдагдалтай ажилласан боловч компанийн зөвлөл "стратегийн чиглэлд ихээхэн ахиц дэвшил" гаргажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг