sonin.mn
АБУ-ДАБИ. /Sputnik/. АНУ ОХУ-д итгэдэггүй бөгөөд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвсэлд ОХУ-г оруулахгүй гэж тус эвслийн тусгай төлөөлөгч Бретт МакГурк мэдэгдэв.
 
Тэрбээр Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг устгахын тулд АНУ тэргүүтэй эвслийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэхээр Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчилж байна.
 
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх эвсэл 2014 онд байгуулагдсан бөгөөд 45 орноос бүрддэг. Харин ОХУ өнгөрсөн 9 дүгээр сард “Эйрбус А321” зорчигч тээврийн онгоцыг нь “Лалын улс” бүлэглэл Синайн хойгт сөнөөсөнтэй холбогдуулан тус бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг тусдаа явуулсан билээ. 
 
Үүний зэрэгцээ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг огцруулах зорилготой босогчид, зэвсэгт фракцуудад АНУ-д дэмжлэг үзүүлсээр байна.
 
Хэд хэдэн орнууд тэр дундаа ОХУ-д террорист байгууллага гэж бүртгэгдэдэ байгаа “аль-Нусра Фронт” зэрэг террорист бүлэглэлүүдийн байрлалд агаараас цохилт өгөхдөө АНУ-ын тал ОХУ-тай хамтран ажиллана гэж МакГурк онцлон тэмдэглэжээ.
 
Мөн тэрбээр, гэхдээ одоо хэрэгжиж буй гал зогсоох тохиролцоог мөрдөн дагах хэрэгтэйг Сирийн удирдагчдад ОХУ-ын тал хэлж сануулах хэрэгтэй. Сирийн Засгийн газрын цэргүүд тохиролцоог байнга зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг