sonin.mn
Булган аймгийн Монгол ардын намын дэд тэргүүн Г.Батзориг өнөөдөр засаг дарга боллоо. Тэрээр ИТХ - ын тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар засаг даргад нэр дэвшиж өнөөдөр Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат шинэ засаг дарга Г.Батзоригт төрийн тамгийг итгэл хүндэтгэл, үүрэг хариуцлагын хамтаар шилжүүлэн өглөө.
 
Энэ үеэр түүнийг Ард иргэдийхээ сайн сайхны төлөө, аж амьдрал, амжиргааг дээшлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх өндөр хариуцлагатай ажилд очиж байгааг онцлон дурдаад цаашдых нь ажил амьдралд сайн сайхныг хүссэн хүн олон байлаа. Энэ хэрээр асар өндөр хариуцлага ирж байгааг ч ИТХ - ын тэргүүлэгчид, хэлтэс агентлагийн дарга нар онцоллоо.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг