sonin.mn
АНКАРА. /9news/. Туркийн баруун нутгийн Измир мужийн Бука дүүрэгт орших НАТО-гийн агаарын цэргийн баазын ойролцоо ихээхэн талбайг хамарсан гал түймэр гарчээ. Дүрс бичлэгээс үзвэл, өвс ихтэй газраар галан хана үүсч, хүчтэй салхинд туугдан НАТО-гийн цэргийн баазад ойртож ирээд байна.
 
Галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд гал түймэр ойр хавийн айл болон хүн ам ихтэй газарт аюул учруулж болзошгүй байгаа тухай Турк дэх CNN агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
 
Гал түймэр ямар шалтгаанаар дэгдсэн, санаатай үйлдэл байсан эсэхийг цагдаа нар шалгаж байна. НАТО-гийн Холбоотнуудын хуурай замын хүчний командлал /LANDCOM/-ын байнгын төв байр галд өртөж болзошгүй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг